ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:    1.2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоог батлах тухай

                                          2.Багшийн чөлөөг сунгах тухай

                                          3.Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай

                                         4.Захиргааны туслахаар үргэлжлүүлэн ажиллуулах тухай

Хурлын шийдвэр:  

  1. 2018 онд ЕБС төгсөгчдийн тоо болон бусад асуудлыг тооцоолсны үндсэн дээр ШУС-д 2018-2019 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх хяналтын тоог БУС-д 680, НУС-д 450, ХУС-д 750-аар тус тус тогтоох саналыг Сургалтын нэгдсэн газарт хүргүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Физикийн тэнхимийн багш Т.Баатархүү нь өвчний учир эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул чөлөөгөө сунгуулах талаар ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Тэнхимдээ үргэлжлүүлэн ажиллах талаар Матемтикийн тэнхимийн багш З.Ууганбаярын хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. “Ажил мэргэжил судлал” мэргэжлийн магистрын хөтөлбөрт захиргааны туслахаар Н.Ундрахыг үргэлжлүүлэн ажиллуулахаар ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

 

Холбоотой мэдээлэл