ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын товч мэдээлэл

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал: 1. Багшийн ажлын тайланг хэлэлцэх тухай

                                        2. Багшид цалинтай чөлөө олгох тухай хүсэлт

                                       3. Ахмад багшид тэтгэмж олгох тухай хүсэлm

                                       4.Мэргэжлийн хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тооны санал хүргүүлэх тухай

Хурлын шийдвэр: 

  1. МУИС-д Профессор, багш ажилуулах журам”-ын холбогдох заалтуудын дагуу туршилтын 6 сарын хугацаа нь дуусаж, материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Бүжинлхамыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  2. Чөлөө авах талаар Түүхийн тэнхимийн багш Ж.Урангуагийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Боловсрол, сэтгэл судлалын тэнхимээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ахмад багш Л.Уранцэцэгийн эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжыг ШУС-ийн багш, ажилтныг дэмжих зардлаас олгохоор хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Мэргэжлийн хөтөлбөрүүдэд элсүүлэх оюутны хяналтын тоог 1675 -аар тогтоон тогтоон СНГ-т хүргүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэв.

 

Холбоотой мэдээлэл