Англи хэлний улсын олимпиадын шилдгүүд тодорлоо

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Их Британи, Америк судлалын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын нийт их, дээд сургуулийн оюутнуудын англи хэлний улсын олимпиад 4-р сарын 21-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус олимпиад нь мэргэжлийн болон мэргэжлийн бус ангилалд хоёр үе шаттай явагддаг бөгөөд энэ удаад улсын болон хувийн хэвшлийн 22 их, дээд сургуулийн оюутнууд оролцлоо.

Мэргэжлийн ангилалд: А.Мөнхзул /МУБИС/, Э.Батхишиг /ХИС-ОУХНУС/, Талгат /ХИС/ эхний гурван байрыг, Халиун /МУИС-ХУС/ тусгай байрыг эзэллээ.

Мэргэжлийн бус ангилалд: Ж.Энхсаруул /МУИС/, А.Уянгатэгш /ШУТИС/, Э.Төгс-Эрдэнэ /СЭЗИС/ нар эхний гурван байрыг, Choi Sol song /МУИС-ХУС/ тусгай байрыг тус тус эзэллээ.

Холбоотой мэдээлэл