ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлын товч мэдээлэл

 Хэлэлцсэн асуудал:     

      1. Дадлагажигч багшийн тайланг хэлэлцэх тухай

  1.  Тэнхимийн туслах ажилтны тайланг хэлэлцэх тухай
  2.  Багшид бүтээлийн чөлөө олгох тухай
  3.  Цаг үеийн асуудлууд

Хурлын шийдвэр:

  1. МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтуудын дагуу материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн  Гадаад хэлний төвийн дадлагажигч багш Мөнхдөлийн Баасанжавыг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулахаар хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Туршилтын 3 сарын хугацаа нь дуусаж, материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлсэн Газарзүйн тэнхимийн туслах ажилтан Ганболдын Бямбабаярыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар хэлэлцэн шийдвэрлэв.
  3. МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.1-д заасны дагуу Эдийн засгийн тэнхимийн профессор Батаагийн Эрдэнэбатад 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 6 сарын хугацаатай бүтээлийн чөлөө олгохоор хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Цаг үеийн асуудлаар дараахь мэдээллийг танилцуулав.                                                                                                                                                   – Дадлагын тушаал гаргахад цаашид анхаарах асуудлын тухай                                                                                                                                     – Төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах тухай

Холбоотой мэдээлэл