ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:  

1. Багшийг харъяалал шилжүүлэх тухай 

2.Тэнхимийн лаборантын ажлын тайланг хэлэлцэх тухай

 3. Дадлагажигч багшийн тайланг хэлэлцэх тухай

4. Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай

5.Зочин багшаар ажиллуулах тухай

6.Багшид тэтгэмж олгох тухай 

7. Нягтлан бодогч М.Сэрчмаагийн ажлын гүйцэтгэлийн  алаар хэлэлцэх тухай

8. Багшид бүтээлийн чөлөө олгох тухай 

9. 2018-2019 оны хичээлийн жилд шинэ багш авах тухай

10. Тэнхимийн лаборантын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах тухай

11. БУС-ын бичиг хэргийн ажилтны түр орон тоо зарлуулах тухай

12 .Цаг үеийн асуудлууд 

Хурлын шийдвэр:

  1. Физик, Газарзүйн тэнхимд цагийн ачаалал байхгүй гэсэн саналын дагуу Р.Цолмонгийн харьяалалын асуудлыг  ЗХНГ-т хүргүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Физикийн тэнхимийн саналаар багш Д.Эрдэнэбаатарыг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс ХШУИС-ийн Электроник холбооны инженерийн тэнхимд шилжүүлэн ажиллуулахаар хэлэлцэн шийдвэрлэв:
  3. Туршилтын 3 сарын хугацаа нь дуусаж, материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлсэн Биологийн тэнхимийн лаборант Г.Алтангэрэлийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Өөрийнх нь хүсэлтээр Биологийн тэнхимийн лаборант Э.Эрдэнэцэцэгийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхөөр хэлэлцэн шийдвэрлэв.
  5. Биологийн тэнхимийн Биотехнологи хөтөлбөрт 1 лаборант, Экологийн хөтөлбөрт 1 лаборантын орон тоо, БУС-ын салбарын бичиг хэргийн ажилтны орон тоон дээр түр ажилтны сонгон шалгаруулалт зарлуулахаар хэлэлцэн шийдвэрлэв.
  6. МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтуудын дагуу материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Ази судлалын тэнхимийн дадлагажигч багш Б.Аръяажавыг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах аар хэлэлцэн шийдвэрлэв.
  7. Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Ч.Бямбахандыг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар хэлэлцэн шйдвэрлэв:
  8. Германы эрдмийн солилцооны дагуу Eylem Inanici /Ейлем Инаничи/-г Европ судлалын тэнхимд зочин багшаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс ажиллуулахаар хэлэлцэн шийдвэрлэв.
  9. ШУС-ийн ахлах нягтлан бодогч нарын саналаар М.Сэрчмааг ажлын шаардлага хангахгүй байна гэсэн саналыг ЗХНГ-т уламжлахаар хэлэлцэн шийдвэрлэв.
  10. МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.1-д заасны дагуу Улс төр судлалын тэнхимийн дэд профессор Ч. Өлзийсайханд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 6 сарын хугацаатай бүтээлийн чөлөө олгохоор хэлэлцэн шийдвэрлэв.
  11. Биологийн тэнхимд Биотехнологийн чиглэлээр – 1 багш
  12. Газарзүйн тэнхимд Физик газарзүйн чиглэлээр -1 багш
  13. Математикийн тэнхимд – 1 багш
  14. Физикийн тэнхимд Физик дидактикийн чиглэлээр -1 багш
  15. Эдийн засгийн тэнхимд -1 багш
  16. Боловсрол сэтгэл судлалын тэнхимд боловсрол судлалын чиглэлээр – 1 багш
  17. Улс төр судлалын тэнхимд улс төр судлалын чиглэлээр -1 багш
  18. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд – 1 багш авахаар тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
  19. Цаг үеийн асуудлаар дараахь мэдээллийг танилцуулав.

– Хичээлийн жилийн тайланг тэнхимүүдээс авч нэгтгэн 7 сарын 1-нд  ЗХНГ-т хүргүүлэх тухай

-Төгсөлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлын явц

Холбоотой мэдээлэл