ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал: 1. Цаг үеийн асуудлууд                                      

2.Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай       

3. Багшийг урилгаар авч ажиллуулах тухай

4. Багш, ажилтанд чөлөө олгох тухай

  1. Хурлын шийдвэр:
  2. Ази судлалын тэнхимийн саналаар БНХАУ-ын иргэн Ли Яна Ян /Li Yanа Yang/-ыг сайн дурын багшаар үргэлжлүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Үргэлжлүүлэн ажиллах талаар Гадаад хэлний төвийн багш В.Дашдаваагийн хүсэлт болон холбогдох төвөөс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Чөлөө авах талаар Ази судлалын тэнхимийн багш Б.Нэргүйжаргалын хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  5. Ар гэрийн шалтгаанаар чөлөө авах талаар лаборант Д.Отгонсүрэн, Социологи, нийгмийн ажлын тэнхимийн туслах ажилтан Т.Лхамсүрэн нарын хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  6. Чөлөөгөө сунгуулах талаар хүсэлт ирүүлсэн Философи, шашин судлалын тэнхимийн дадлагажигч багш Х.Амантайгийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
  7. Антропологи-Археологийн тэнхимийн саналаар 2018-2019 оны хичээлийн жилд урилгаар доктор Ж.Лхагвадэмчигийг ахлах багшаар ажиллуулах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
  8. Цаг үеийн асуудлаар дараахь мэдээллийг танилцуулав.
  • Их болон урсгал засварын ажлын явц, хичээлийн жилийн бэлтгэл, багшийн зэрэглэлийн асуудал

 

 

Холбоотой мэдээлэл