ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны  08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

        1. Багшийн тайланг хэлэлцэх тухай

  1. Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
  2. Багшид чөлөө олгох тухай
  3. Зочин багшаар ажиллуулах тухай
  4. Физикийн тэнхимд лаборантын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах  тухай

Хурлын шийдвэр:

  1. МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтуудын дагуу материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Ш.Туяа, Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш Ж.Ганбаатар нарыг  жинхлүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Гадаад хэлний төвийн багш Х.Нуржан, Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш Г.Ариунжаргалын хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Ази судлалын тэнхимийн багш Г.Элдэв-Очир, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш С.Батхишиг, Гадаад хэлний төвийн багш Д.Мөнхцэцэг,  Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дадлагажигч багш Б.Энхсувд, Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгч Л.Ганчимэг,  Физикийн тэнхимийн ахлах багш А.Дулмаа нарын чөлөө авах, сунгах өөрийн хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Европ судлалын тэнхимийн саналаар БНФУ-ын иргэн Мари Лефеврийг зочин багшаар ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  5. Биологийн тэнхимийн саналаар судалгааны туслах Г.Ёндонг үргэлжлүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  6. Физикийн тэнхимийн лаборантын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

Холбоотой мэдээлэл