ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал: 

   1. Багшийн тайланг хэлэлцэх тухай

   2.Багшид чөлөө олгох тухай

   3.Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай

  4.Багшийн чөлөөг сунгах тухай

  5.Европ судлалын тэнхимийн олон улс, орон судлал /Итали/ хэлний хөтөлбөр нээх тухай хүсэлт

 Хурлын шийдвэр:

  1. МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтуудын дагуу материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Газарзүйн тэнхимийн дадлагажигч багш Ц.Цэндсүрэнг багшийн зэрэглэлд,  Э.Алтанболд,  Түүхийн тэнхимийн ахлах багш Н.Алтантөгс нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Физикийн тэнхимийн багш М.Батпүрэв, Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш Т.Эрдэнэ-Очир нарын үргэлжлүүлэн ажиллах, Ази судлалын тэнхимийн багш Д.Оюунцэцэг, Б.Гэрэлт-Ирээдүй, Газарзүйн тэнхимийн багш Г.Бямбахүү нарын чөлөө авах, сунгах  өөрийн хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Европ судлалын тэнхимийн олон улс, орон судлал /Итали/ хэлний хөтөлбөр нээх тухай хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.

 

Холбоотой мэдээлэл