ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал: 1. Зөвлөх профессор, дэд профессороор ажиллуулах тухай хүсэлт 

                                      2.Оны шилдэг судлаач багш, шилдэг багш, шилдэг залуу багш номинацид нэр дэвшүүлэх тухай

                                      3.Багш, ажилтныг шагналд тодорхойлох тухай

                                     4. Захиргааны туслах ажиллуулах тухай

Хурлын шийдвэр

  1. 2018-2019 оны хичээлийн жилийн 1-р улиралд Европ судлалын тэнхим, Химийн тэнхимээс зөвлөх профессор ажиллуулах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Багш нарын баярыг тохиолдуулан оны шилдэг судлаач багш, оны шилдэг багш,  оны шилдэг залуу багш,  Захиргаа, Байгаль, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбар, тэнхимүүдээс ирүүлсэн багш, ажилтныг шагналд тодорхойлж ирүүлсэн тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Үйлчилгээний ажилчдад мөнгөн тусламж үзүүлэх, 1 сарын хугацаатай цалинтай чөлөө авах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төвд захиргааны туслах ажиллуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

Холбоотой мэдээлэл