“ГАДААД ХЭЛ, СОЁЛ СУДЛАЛ” СЭТГҮҮЛ

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбараас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор олон улсын ISSN: 2306-3904 дугаартай эрхлэн гаргадаг тус сэтгүүл нь гадаад хэлшинжлэл, гадаад хэлний боловсрол, орчуулгазүй, олон улс-орон судлал гэсэн чиглэлээр жилд нэг удаа монгол, англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч хөндлөнгийн давхар хянан магадлагаа хийн, шаардлага хангасан 20 орчим өгүүллийг хэвлэн нийтэлдэг.

Сэтгүүл нь эрдэм шинжилгээний өгүүлэл, сурталчилгааны өгүүлэл, эрдэм шинжилгээний орчуулга, шүүмж, мэдээлэл гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн, өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй байх шаардлагатай.

  • Өгүүлэл хүлээн авах: 10.15-2019.02.01
  • Редакцийн зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчид хянах:  2019.02.04-02.15
  • Өгүүлэлд засвар оруулах:  02.18-03.08
  • Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэх, хэвлүүлэх: 03.11-04.15

Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагыг www.num.edu.mn; www.sas.num.edu.mn сайтаас татаж авч үзнэ үү.

Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот тэнхим (Л.Солонго 88024477) Цахим  хаяг: setguul.ghss@gmail.com; Фэйсбүүк хаяг: гадаад хэл соёл судлал ЭШБ

Холбоо барих: 99006046 (Ч.Сэлэнгэмөрөн), 99136095 (Т.Мөнхцэцэг), 99098114 (Д.Сайнбилэгт)\

                                                                                   2018.10.15

 

Эрдэм шинжилгээний өгүүллийн ерөнхий шаардлага

 Бүтцийн шаардлага

  • Өгүүллийн нэр
  • Зохиогчийн мэдээлэл
  • Товч агуулга,
  • Түлхүүр үг
  • Удиртгал /судалгааны зорилго, асуулт, арга, хэрэглэгдэхүүн/
  • Судалгааны үндсэн хэсэг
  • Судалгааны үр дүн
  • Дүгнэлт
  • Номзүй
  • Хавсралт /шаардлагатай бол/ гэсэн хэсэгтэй байна.

Өгүүллийн нэр

Монгол, англи хэлээр, том үсгээр бичнэ.

Сэтгүүлийн албан ёсны хэл

Монгол, англи хэл. Монголоор бичсэн өгүүлэл англи товч агуулгатай, англиар бичсэн өгүүлэл монгол товч агуулгатай байна.

Зохиогчийн мэдээлэл

Сэдвийн доор зохиогчийн нэрийг овгийн эхний үсгийн хамт бичиж 1 гэж дугаарлаад эхний нүүрний доод хэсэгт харъяалагдах байгууллагын нэр, зохиогчийн эрдмийн зэрэг, цолыг бичих ба  бусад албан тушаал, цол, гавъяа шагналыг бичихгүй.  Олон зохиогчтой тохиолдолд нэр бүрийг тоон тэмдэгтээр ялган тэмдэглэнэ. Зохиогч бүр өөрийн нэрийг латин үсгээр бичиж, судалгааны өгүүлэл болон шүүмж мэдээллийн гарчгийг англиар орчуулж ирүүлнэ. /*Доктор Ph.D, МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Ази судлалын тэнхим /

Товч агуулга

Өгүүллийн агуулгыг товчлон 100-150 үгэнд багтаан англи, монгол хэлний аль нэгээр орчуулж бичнэ.

Түлхүүр үг

5-8 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.

Цаасны хэмжээ

A4  (210mm x 297mm) хэмжээтэй 8-15 нүүр

Үсгийн фонт

Үндсэн өгүүлэл Times New Roman regular, өгүүллийн хураангуй Times New Roman italic

Үсгийн өндөр

Гарчиг 14pt; зохиогчийн нэр, хураангуй 10pt, italic; ерөнхий агуулга, хүснэгтийн тайлбар, агуулга нь 11pt өндөртэй үсгээр бичигдсэн байна. График, диаграмм, зургийн тайлбарыг 9pt өндөртэй үсгээр бичнэ.

Ашигтай талбайн хэмжээ (margins)

Тop 2 см, Bottom 2 см, Right 2 см, Left 2 см; мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. Header, footer цэс ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй, мөр хоорондын зай 1 байна. Өгүүллийн хураангуй болон түлхүүр үг нийтдээ нэг tab/догол мөр зайд бичигдэнэ.

Эшлэл

– Ишлэл авсан хэсгийн ард дугуй хаалтанд уг бүтээлийн зохиогчийн нэр, хэвлэгдсэн он, ишлэл авсан хэсгийн хуудасны дугаарыг бичнэ. Жишээ нь: (Ц.Шагдарсүрэн, 1991:37-43)

– Эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээс эшлэл авсан бол зохиогчийн овог, нэр, өгүүллийн бүтэн нэр, өгүүлэл хэвлэгдсэн эмхэтгэл, сэтгүүл, ном, сонины нэр, хэвлэгдсэн он, дугаарыг бичнэ. Жишээлбэл: Туяа Ш., Орос, монгол бүүвэйн дууны хэл соёлын онцлог, “Гадаад хэл соёл судлал” МУИС, ГХСС-ийн ЭШБ, 2014 № 410 (18).

– Цахим сүлжээнээс болон компакт дискээс авч хэрэглэсэн ном, сонин, сэтгүүл зэрэг эх сурвалжийг дараалуулахдаа ердийн эх сурвалжтай адил зарчим баримтлах буюу овог, нэр, гарчгийн эхний үг зэргийн цагаан толгойн дарааллыг харгалзана. Ямар ч тохиолдолд дан ганц сүлжээний хаяг хэрэглэж болохгүй.

Хүснэгт, график, зураг, схем

Дүрслэлийг хуудасны төвд, нэрийг доор нь байрлуулж дугаарласан байна. Жишээ нь:

Номзүй

– Номзүйд орсон бүтээлийг монгол, гадаад хэлээрх болон цахим эх сурвалж гэсэн дарааллаар жагсааж дугаарлана.

– Өгүүллийн төгсгөлд зөвхөн эшлэл авсан ном, зохиолын нэрсийг зохиогчийн нэрийн цагаан толгойн дэс дарааллаар бичнэ. Жишээлбэл, Шагдарсүрэн Ц.(1991), Монголчуудын утга соёлын товчоон, УБ.Шинжлэх ухааны хэвлэлийн “Эрдэм” пүүс.

– Эшлэл аваагүй зохиогчийн нэрийг номзүйд оруулахгүй.

  1. Агуулгад тавигдах шаардлага
  2. Тус сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл нь өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй, шинэлэг байхын зэрэгцээ судлаачийн ёсзүйн хэм хэмжээ, үүнд тавигдах шаардлагыг хангасан байна.
  3. 2017-2018 оны хичээлийн жилээс сэтгүүлийн чанарыг улам сайжруулах үүднээс эрдэм шинжилгээний бичигт хэвлүүлэхээр ирсэн өгүүллийг редакцийн зөвлөлийн гишүүн болон гадны байгууллагын шинжээчид давхар хянан магадлагаа хийж байгаа бөгөөд шалгуур хангахгүй гэж үзвэл зохиогчид даруй мэдэгдэнэ.
  4. Тухайн судалгааны чиглэлийн дагуу бичсэн, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн, судалгаа сайтай магистрант, докторантын эрдэм шинжилгээний өгүүллийг эрдэм шинжилгээний удирдагчийн /зөвлөх профессор/ зөвшөөрөлтэйгөөр хэвлэх бөгөөд хэвлэх боломжтой эсэхийг редакцийн зөвлөлийн гишүүд болон гадны байгууллагын шинжээчид хөндлөнгийн хянан магадлагаа хийснээр шийднэ.

III. Төлбөр ба нийтийн хүртээл болгох

  1. Үндсэн шаардлага хангасан эрдэм шинжилгээний өгүүллийг эхний хянан магадлагаа хийсний дараа сэтгүүлд хэвлэх боломжтой эсэхийг мэдээлж, хянан магадлагаа хийсний зардал (50,000 төгрөг) авах ба зардлыг буцаан олгохгүй.
  2. Нийтийн хүртээл болгох зорилгоор тухайн оны болон өмнө онуудад хэвлэгдсэн дугаарыг МУИС-ийн номын сан, улсын төв номын санд байршуулсан, мөн гадаад хэл соёл судлал ЭШБ фэйсбүүк хуудаснаас сэтгүүлийн сүүлийн дугаарт хэвлэгдсэн өгүүллийн тухай мэдээллийг авч болно. Сэтгүүлийн дугаараас худалдан авах хүсэлтэй бол доорх хаягаар холбогдоно уу.

 

Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот тэнхим (88024477 Л.Солонго)

Цахим  хаяг: setguul.ghss@gmail.com; Фэйсбүүк хаяг: гадаад хэл соёл судлал ЭШБ

Холбоо барих: 99006046 (Ч.Сэлэнгэмөрөн), 99136095 (Т.Мөнхцэцэг),

  99098114 (Д.Сайнбилэгт)

  

“ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүлийн редакцийн зөвлөл

 

 

Холбоотой мэдээлэл