ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал: 1. Лаборантын ажлын тайлан хэлэлцэх тухай

  1. Багшид чөлөө олгох тухай
  2. Тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, шинээр томилох тухай
  3. Судалгааны туслах ажиллуулах тухай

Хурлын шийдвэр:

  1. Туршилтын 3 сарын хугацаа нь дуусаж, материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлсэн Физикийн тэнхимийн Лазерын судалгааны лабораторийн лаборант Б.Өлзийбаярыг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Чөлөө авах талаар Түүхийн тэнхимийн профессор Ж.Урангуа, Биологийн тэнхимийн дэд профессор Ш.Оюунгэрэл, Д.Оюунцэцэг, Гадаад хэлний төвийн багш Ч.Наранцэцэг нарын өөрийн хүсэлт болон холбогдох тэнхим, төвөөс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв
  3. Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч томилуулах тэнхимээс ирүүлсэн саналыг МУИС-ийн захиралд уламжлахаар хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Эдийн засгийн тэнхимд судалгааны туслах ажиллуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

 

Холбоотой мэдээлэл