ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын товч мэдээлэл

 Хэлэлцсэн асуудал:  1. Багшид чөлөө олгох тухай

                                        2. Оюутныг хос хөтөлбөрөөр суралцуулах тухай

                                       3. Албан томилолтоор ажилласан тухай мэдээлэл               

                                      4. Цаг үеийн асуудлууд

Хурлын шийдвэр:

  1. Чөлөө авах талаар Химийн тэнхимийн багш Н.Даваажав, Европ судлалын тэнхимийн багш Г.Бат-Учрал, Газарзүйн тэнхимийн багш Г.Байгалмаа нарын  өөрийн хүсэлт болон холбогдох тэнхимээс  ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв
  2. Хос хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан Утга зохиол судлал хөтөлбөрийн оюутан Баярын Оюунхандыг дэмжиж, хурлын шийдвэр, холбогдох материалыг Элсэлт, бүртгэлийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.
  3. ХУС хариуцсан дэд захирал П.Дэлгэржаргал БНХАУ-ын Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн Түүх соёлын сургууль болон Ланжоугийн Дунхуан судлалын хүрээлэнтэй гэрээ байгуулах, хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлаар, НУС хариуцсан дэд захирал Б.Болд-Эрдэнэ, СЗОНХТ-ийн эрхлэгч Б.Наранбаатар нар БНХАУ-ын Хөх хотын Өвөр Монголын их сургууль болон “Монгол Улсыг Судлах төв”-д лекц унших, хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, гэрээний төслийг хэлэлцэх ажлаар, БУС хариуцсан дэд захирал Ц.Амартайван, Математикийн тэнхимийн дэд профессор Д.Түмэнбаяр нар Бээжингийн Нормаль их сургуульд Дэлхийн хичээлийн судалгааны нийгэмлэгийн олон улсын хуралд оролцох, цаашдын судалгаа, хамтын ажиллагаа, хурал зохион байгуулах ажлаар явсан үр дүн, цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр харилцан тохиролцсон тухай танилцуулав.
  4. Цаг үеийн асуудлаар дараахь мэдээллийг танилцуулав.
  • Хүмүүнлэг, Нийгмийн салбар дундын лаборатори, БУС-ын лабораторийн асуудал, Ази судлалын тэнхимээс сургалтын үйл ажиллагаанд зориулан чихэвч, Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн оношлогооны аппарат худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах тухай

Холбоотой мэдээлэл