Эрдэм шинжилгээ

Манай тэнхимийн багш судлаачид зөвхөн сургалт төдийгүй онолын ба ашигт малтмалын ордуудын геологийн тогтоц,  гарал үүсэл, бодисын бүрэлдэхүүн, бүх төрлийн насжилтын судалгаа, нөөц баялагийн тооцоо-эдийн засгийн үнэлгээ, инженер геологи-геотехникийн болон гидрогеологи, геофизикийн  эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж байна. Өнөөдрийн байдлаар тус тэнхмийн багш нар

  • Ашигт малтмалын ордын геологи,  хүдрийн найрлагийн судалгаа
  • Ашигт малтмалын ордын нөөц,  эрэл хайгуулын судалгаа
  • Бодисын бүрэлдэхүүний судалгаа
  • Хүдэржилтийн болон чулуулгийн үнэмлэхүй насны судалгаа
  • Газрын доорхи усны чанар, тэжээмжийн судалгаа
  • Гидрогеологийн судалгаа
  • Геотехник- инженер геологийн  судалгаа
  • Геофизикийн өгөдлийн боловсруулалт,  тайлалтын  судалгаа
  • Геодинамик болон геотектоникийн судалгаа
  • Геоморфологи, морфоструктурын судалгаа
  • Генетик болон шлих минералоги, геохимийн судалгаа
  • Нарын цацрагийн энергийн нөөцийн судалгаа
  • Нүүрсний  петрографийн судалгаа
  • Шатах ашигт малтмалын геологи, органик геохимийн судалгаа
  • Стратиграфийн судалгаа
  • Структур геологийн судалгаа
  • Сеймологийн судалгаа
  • Эрлийн / хайгуулын/ геофизикийн судалгаа
  • Царцдасын гүний судалгаа
  • Уул уурхайн эдийн засаг, төсөв судалгаа
  • Паленотологи, палеоботаникийн судалгаа
  • Петрографи-минераграфийн судалгаа
  • Петрологийн судалгаа
  • Петрофизикийн судалгаа

сэдвээр эрдэм шинжилгээний ажил явуулж суурь судалгааны сэдэвт ажил гүйцэтгэж байна.

Лаборатори

Минералоги-Петрографийн лаборатори

            Тус лаборатори нь эрдэс чулуулгийн макро болон микро судалгааг хийх ба МБС-МИН-8 микроскопоор эрдсийн хураангуй ба бүрэн шинжилгээг хийнэ.  Туйлширсан болон ойсон гэрлийн судалгаагаар чулуулгийн минералогийн болон петрографийн шинж чанар, найрлагыг судалж тогтооно. 

 

Геологийн суурь судалгааны лаборатори

Энэ лаборатори нь эрдсийн хагас тоон ба бүрэн шинжилгээ, чулуугийн петрографийн хураангуй ба дэлгэрэнгүй шинжилгээ, минераграфи, нүүрсний петрографи, тогтвортой болон цацраг идэвхит изотопийн судалгааг стеро микроскопний туслажтайгаар хийнэ.  Мөн шлих, аншлиф болон шлифийн дээжүүдийг  бэлтгэлийг давхар хийдэг лаборатори юм.

Геотехник-дээж бэлтгэлийн  лаборатори

Энэ лабораторид хөрс чулуулгийн физик-механикийн шинж чанарыг тодорхойлох, ул хөрсний инженер геологийн шинжилгээ хийнэ. Мөн аншлиф, шлифийн дээж бэлтгэж сургалт судалгаанд хэрэглэнэ.

Агаар мандалын оптикийн хэмжилтийн  лаборатори (1965 оноос)

Энэ лабораторид Монгол орны нутаг дэвсгэр дээр агаар мандлын оптик шинж чанар болон бохирдлын оптик үзүүлэлтүүдийг тодорхойлох, нарны цацраг, түүний спектр бүтцийн өөрчлөлт хувьсал, байгалийн  гэрэлтүүлэгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажлыг сүүлийн 30-аад жил гүйцэтгэж байна. Тус лаборатори нь доор дурьдсан багаж төхөөрөмжийг ашиглан хэмжилтийг гүйцэтгэж байна.

  • Sky radiometer POM-1 (Kipp&Zonen) (нарны шулуун цацраг болон тодорхой өнцгөөр сарнисан цацрагийн эрчмийг спектрийн 315, 400, 500, 675, 870, 940, 1020 нм гэсэн 6 мужид хэмжих чадвартай)
  • Pyranometer CM-21 (нарны интеграл нийлбэр цацраг хэмжинэ)
  • Pyrgeometer PIR (инфра улаан туяаны муж дахь нийлбэр цацраг)
  • Рyrheliometer MS-101 (нарны интеграл шулуун цацраг хэмжинэ)
  • Нар дагах систем STR-21 (Автоматаар нар дагах систем)
  • Pyranometer MS-801, MS-601 (Нарны интеграл нийлбэр болон сарнисан цацраг хэмжинэ)
  • Агаарын харьцангуй чийг болон температурт хэмжигч автомат систем
  • Удирдлагын компьютерүүд

Хэрэглээний геофизикийн лаборатори (2001 оноос)

Хэрэглээний геофизикийн лаборатори нь тухайн мэргэжлийн оюутнуудын онолын мэдлэгийг бататгах, геофизикийн үйлдвэрлэлийн зарим дадал олгох зориулттай. Хайгуулын геофизикийн аргууд болох цахилгаан хайгуул, соронзон хайгуул, грави хайгуул болон радиометрийн хайгуулын арга, аргачлалаар сургалт явуулах болон үйлдвэрлэлийн захиалгат ажлыг гүйцэтгэх боломж бүхий дараах нэр төрлийн багаж төхөөрөмжүүд тус лабораторид бий. Үүнд:

  • Цахилгаан хайгуулын багаж
    • Франц улсын Iris Instruments компанид үйлдвэрлэсэн Elrec PRO хүлээн авагч
    • DJP-5000 трансмиттер
    • АЭ-72 эсэргүүцэл хэмжигч
  • Соронзон хайгуул
    • Соронзонметр М-27
    • АНУ-ын Geometrics фирмийн G-859 маркийн соронзонметр
  • Грави хайгуул
    • ОХУ-д үйлдвэрлэсэн ГНУК гравиметр
  • Радиометрийн хайгуул
    • Радиометр СРП-68

Геофизикийн мэдээлэл боловсруулалтын лаборатори (2002 оноос)

  • 10 ш персональ компьютер
  • Астрономын кабинет, астрономын дуран АЗТ-7 (1977 оноос)
  • Астрономийн ажиглалт хийх зориулалт бүхий оптик дуран

Петрофизикийн лаборатори (2012 оноос)

Чулуулгийн зарим физик шинж чанарыг тодорхойлох зориулалттай, орчин үеийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон петрофизикийн лабораторийг МУИС-ийн хөрөнгө оруулалтаар 2012 оэд байгуулсан бөгөөд сургалтанд үр дүнтэй ашиглаж байна. Тус лабораторид ашиглагдаж буй багаж төхөөрөмжийг бичвэл:

  • Чулуулгийн нягт хэмжигч жин GP-600K (Тайвань улс)
  • Чулуулгийн соронзон мэдрэх чадвар хэмжигч КТ-10 (Канад улс)
  • Дээжийн цахилгаан эсэргүүцэл хэмжигч төхөөрөмж HM942 (АНУ)
  • Чулуулагт сейсмийн долгион тархах хурд хэмжигч V-meter (АНУ)
  • Денситометр
  • Соронзон мэдрэх чадвар хэмжигч