Сургалтын алба

Сургалтын алба (СА) нь оюутан таныг МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн оюутан болох хүсэлт гаргахаас авахуулаад төгсөх хүртэл үйлчлэхээс гадна төгссөний дараа ч мөн холбоотой ажилладаг “Оюутан төвтэй” нэгж юм. Бид ШУС-ийн суралцагч таныг дээд боловсролын зэрэгтэй иргэн болон төлөвшихөд тань хамгийн ойр ажиллаж МУИС-ийн мянга орчим багш нараар хичээл заалгах сонголтыг хийх боломжоор хангах баг  бүрэлдэхүүн юм.

Сургалтын алба нь дараах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  • Суралцагч таныг суралцуулж дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг МУИС-ийн тэргүүний эрдэмтэн багш нараас бүрдэх хөтөлбөрийн хороод олон талын судалгаа, шинжилгээн дээр үндэслэн боловсруулдаг билээ. СА нь эдгээр хөтөлбөрийн хороодтой нягт хамтран ажиллаж, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавьж, үнэлгээ өгдөг.
  • Хөтөлбөрийн хүрээнд сургалтын үйл ажиллагаа эрхлэх бөгөөд үүнд элсэлт, оюутны бүртгэл, сургалтын технологи, төгсөлт зэрэг үйл ажиллагаагМонгол улсын хууль, тогтоол, МУИС-ийн дүрэм, Сургалтын журам болон бусад холбогдох бичиг баримтын дагуу явуулна.
  • Сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөрийн болон технологийн хэрэгжилтэд мониторинг хийх. Үүний тулд оюутнаас сэтгэл ханамжийн санал асуулга, өргөдөл номдол хүлээн авах, багш нарын хичээлд хөндлөнгийн мониторинг хийх ажлыг зохион байгуулж хяналт тавина. Мөн суралцагчийн мэдлэг, чадварыг үнэн зөвөөр дүгнэх, энэ үйл ажиллагаанд орчин үеийн сургалт, судалгааны техник хэрэгсэл, арга барил ашиглах асуудлыг удирдан зохион байгуулна.
  • Сургалтын үйл ажиллагааг дэмжсэн таатай орчин бүрдүүлэх, ном, мэдээллийн хангамжийг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, сургалтанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, сургалттай холбогдолтой мэдээллийн сан бүрдүүлнэ.

Бид танд Сургалтын нэгдсэн албаараа дамжуулан дараах үйлчилгээг үзүүлнэ.

  1. Суралцагчийн суралцах үйл ажиллагааг дэмжихтэй холбогдуулан:
  • Хичээл, мэргэжил сонгоход зөвлөгөө өгч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа болон бусад шаардлагатай мэдээллээр хангах
  • Суралцагчийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хариу өгөх, шийдвэрлүүлэх
  • Суралцагчийн суралцах хугацааны холбогдох тодорхойлолт олгох
  • Хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа, Эрдмийн баяр зэрэг сургалттай холбоотой тэмдэглэлт үйл ажиллагаануудыг зохион байгуулах
  1. Суралцагчийн суралцах хугацаанд гарч буй нийгмийн асууудлыг шийдвэрлэхэд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэхтэй холбогдуулан:
  • Оюутныг дотуур байранд оруулах
  • Суралцагчийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах
  • Суралцагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж оюутанд мэдээлэх, хөдөлмөрийн харилцаа, зах зээлд бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Суралцагчийн нийгмийн бусад шаардлагатай үйлчилгээнд хамруулах
  • Оюутны байгууллагуудтай хамтран ажиллах
  • Суралцагчийн соёл, хүмүүжил, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах