Эрдэм шинжилгээ

Тус тэнхимийн эрдэмтэн багш нар олон улсын болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний төслүүд хэрэгжүүлэхийн зэрэгцээ тодорхой байгууллагын гэрээгээр судалгаа хийж байна. Дээрхи судалгаанд тэнхимийн оюутнууд өргөн оролцдог. 

Суурь судалгааны төсөл

  • “Умарт Монгол”: археологи-антропологи 2008-2011 он
  • ”Дорнод Монгол: археологи-антропологийн судалгаа” 2002-2010 он
  • ”Баруун Монгол: археологи-антропологийн судалгаа” 2005-2008  он
  • ”Монголчуудын этногенез ба антропологи” 1995-2003 он

Монголын нутаг дахь түүхийн түрүү үеийн нүүдэлчдийн угсаа гарвал, гарал үүсэл, соёл иргэншил, хүн амын миграци зэрэг асуудлыг Азийн түүхэн мөн үеийн соёл иргэншилтэй уялдуулан  археологи, антропологийн чиглэлээр судлахад дээрхи төслүүдийн үндсэн зорилго оршиж байлаа.

Гадаадтай хамтарсан эрдэм шинжилгээний төслүүд

 

  • “Socio-Cultural Dimensions of Change and Development in the Mongolian Pastoral Economy”, Swiss Agency for Development and Cooperation (2013-2015)
  • “Building Anthropology in Mongolia” хөтөлбөр (2008-2013)
  • “Mongolian Ethnographica of the Austrian Collector Hans Leder at Museums across
  • Europe”, Austrian Academy of Sciences (2010-2013)
  • “Хэрлэн голын сав нутгийн археологи” Англи-Монголын хамтрасан төсөл, 2009-2012
  • “Where the Empires Meet?” Research Project of the Mongolia and Inner Asia Studies Unit, Cambridge University, 2010
  • “Монголын угсаатны молекул антропологийн судалгаа” Америк-Монголын хамтрасан төсөл 2007-2010
  • ”Монголын эртний нүүдэлчдийн ДНХ-ийн судалгаа” Монгол-Солонгосын хамтарсан төсөл, 2005-2012
  • “Awareness and Prevention of HIV/AIDS and human trafficking”, ADB project (2009)
  • ”Монголын баруун хойд хэсгийн археологийн дурсгал” Монгол-Швейцарийн археологийн хайгуул шинжилгээний хамтарсан төсөл, 2007
  • ”Төв Монголын археологийн дурсгал” археологийн хайгуул шинжилгээний хамтарсан төсөл, Канадын Торонтогийн Их Сургууль , 2006
  • ”Тамирын Улаан хошуу” АНУ-ын ”Торгоны Зам” сантай хамтарсан төсөл, 2005 он
  • ”Хүрэмтийн хадны зургийн судалгаа” Английн Нью Кастлийн Их Сургууль, Эдинбургийн Их Сургуультай хамтарсан төсөл, 2004 он
  • ”Монголчуудын “Ү” хромосомын ДНХ-ийн полиморфизм” АНУ, Аризоны Их Сургуультай хамтарсан төсөл, 1997-2001 он
  • ”Ардчиллын талаарх Монголчуудын ойлголт”  АНУ, Пенсилваны Их Сургуультай хамтарсан  төсөл, 1998
  • ”Монгол хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлийн судалгаа” Польшийн Познаны Их сургуультай хамтарсан төсөл, 1997-1998 он
  • ”Монголын өндөр уулын бүсийн малчдын антропологийн судалгаа” АНУ-ийн Case Western Reserve University –тэй хамтарсан төсөл, 1995-1998 он

Археологийн дурсгалыг авран хамгаалах хайгуул, малтлага судалгааны гэрээт төсөл:

  • “Сүмбэр” SGS  Company 2008
  • ”Tsagaan Tolgoi” SGS” Company 2008
  • “Номгон” Eco trade company, 2007
  • “Ноён уул” Centerra Gold Company, 2005
  • “Говь Гурван Тэс” Ivanhoe mines Company, 2005
  • “Noyon Dune” Ivanhoe mines Company, 2003

Тэнхмийн багш нар 45 нэг сэдэвт зохиол, 735 эрдэм шинжилгээний өгүүлэл англи, орос, монгол хэлээр бичиж олон улсын болон өөрийн орны мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байна. Тэнхмийн багш нар гадаад, дотоодод зохиогдсон Олон Улсын эрдэм шинжилгээний 200 гаруй хурлуудад оролцон өөрсдийн судалгааны үр дүнгээр илтгэл тавьсан болно.

Антропологи-Археологийн Тэнхим 2005 оноос “Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology”  (ISSN 1810-5025) олон улсын мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргаж байна.