Гадаад харилцаа

Тус тэнхимд Америк, Англи, Дани, Голланд, Бразил зэрэг орнуудын их сургуулиудын холбогдох мэргэжлийн тэнхимийн нийт 10 гаруй эрдэмтэн багш нар  зочин багшаар ирж 1 сараас 2 жил ажиллаж тэнхимийн сургалт, эрдэм шинжилгээний хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан болно. Үүнд:

  • Дэвид Снийт, Английн Кембрижийн Их Сургуулийн профессор
  • Клавдия Мерген, АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуулийн профессор
  • Хрушка Д, Эморийн Их Сургуулийн судлаач багш
  • А.Бойси профессор, Оксфордын Их сургуулийн антропологийн тэнхим
  • Массий-Тейлор, тэнхмийн эрхлэгч, доктор Роберт Фоули профессор, Английн Кембрижийн Их Сургуулийн антропологийн тэнхим
  • К. Каплонский профессор, Индианы Их сургууль  
  • Оле Брун, профессор, Дани Копенгагены Их сургууль
  • Линдерс профессор, Голландын Утрехтийн Их сургуулийн антропологийн тэнхим
  • Robert Deliege профессор, Бельги улсын Louvain-La-Neuve Их сургуулийн антропологийн тэнхим
  • Rодригос, доктор Бразил

Үүний зэрэгцээ Английн University of Cambridge,  АНУ-ын University of Arizona, Английн University of Bristol, Японы Shiga University, Nippon Dental University, Солонгосын Korea University, Солонгосын Chiung-Ang  болон Dona-гийн Их Сургууль, Хятадын JILIN Их Сургууль зэрэг гадаадын их сургуулиудын мэргэжлийн тэнхмүүдтэй сургалт судалгааны  хамтын ажиллагааг тогтмол явуулж байна.

Антропологи-Археологийн тэнхимээс гадаад орны мэргэжлийн болон мэргэжлийн бус оюутнуудад зориулан тусгай хөтөлбөрөөр зуны сургалт 2004 оноос тогтмол явуулж байгаа бөгөөд одоогоор нийт 20-оод орны 50 гаруй оюутнуудыг сургалтанд хамрууллаа.

Тус тэнхмийн дипломын дараах сургалтанд антропологи-археологийн шинжлэх ухааны чиглэлээр Япон, Англи, Шинэ Зеланд, Хятад, Америк, Австрали, Польш, Унгар, Чех зэрэг орнуудаас судлаач оюутан ирж тэнхимийн сургалт судалгаанд хамаарагдсан болно.

Мэргэжлийн олон улсын байгууллагын гишүүнчлэл:

  1. International Union of Anthropological and Ethnological  Sciences
  2. Society of East Asian Archaeology

зэрэг мэргэжлийн олон улсын байгууллагуудын гишүүн юм.