Эрдэм шинжилгээ

Тус сургууль нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан явуулдаг төдийгүй цаашид эрдэм шинжилгээ судалгааны ажлыг гүнзгийрүүлэх, дэлхий судлалын шинжлэх ухааны салбараар онолын суурь судалгааг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэргүүн эгнээнд хөгжүүлж, шинэ мэдлэг бий болгох, түүндээ тулгуурлан дээд боловсролын ахисан түвшний сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, судлаачдын залгамж халааг бэлтгэх, судалгааны ажлын үр дүнгээ үйлдвэрлэл, нийгмийн хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд ахиц дэвшил гарган ажиллаж байна. Сургуулийн мэргэжлийн тэнхим, сургалт судалгааны төв, харьяа лабораториудад судалгаа шинжилгээний ажлыг арвин мэдлэг, чадвар, туршлагатай эрдэмтэн багш судлаачид гүйцэтгэж байна. Төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, шинжлэх ухааны бусад байгууллагуудын захиалгат судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ, хамтарсан төсөл хөтөлбөр судалгаа шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж судалгааны үр дүнг олон нийт болоод хэрэгцээт байгууллагуудад таниулах, мөн зөвлөмж гаргах, зохиол бүтээл, эрдэм шинжилгээний өгүүллэг зэргийг хэвлүүлэн гаргаж, холбогдох эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулдаг. Тэнхмээс Газарзүйн асуудлууд улирал тутмын эрдэм шинжилгээний сэтгүүлийг хэвлэн гаргаж дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын өгүүллэг, судалгааны ажлыг түгээн дэлгэрүүлж байна.