Сургалт

Бакалаврын сургалт

Бакалаврын түвшинд элссэн суралцагсад нь МУИС-ын Бакалаврын сургалтын журмаар тодорхойлогдсон суурь болоод мэргэжлийн хичээлүүдийг судалдаг. Тус сургуульд бакалаврын түвшинд үндсэн 6 хөтөлбөрөөр, салбар дундын 1 хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

Үүнд:

  • Газарзүй
  • Газарзүй байгаль шинжлэлийн багш,
  • Байгаль орчинг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем
  • Газар зохион байгуулалт
  • Газрын кадастр
  • Хот ба бүс нутаг төлөвлөлт
  • Аялал жуулчлалын менежмент (салбар дундын) зэрэг мэргэжлээр бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Ахисан түвшиний сургалт

МУИС нь анх 1991-1992 хичээлийн жилд анх магистрын сургалтыг эхлүүлснээр ГГС-ийн магистрантурын элсэлт авч эхэлсэн юм. Магистрын сургалтын зорилго нь суралцагчдад эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйг эзэмшүүлж, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр гүнзгийрч нарийн мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэн гаргах явдал юм.

Одоогоор тус тэнхимд:

  • Газарзүй
  • Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем
  • Газарзүйн боловсрол
  • Хөрс судлал
  • Газар зохион байгуулалт
  • Хот ба бүс нутаг төлөвлөлт
  • Аялал жуулчлал
  • Газрын кадастр мэргэжлийн чиглэлээр магистрын элсэлт авч байна.

Докторантын сургалт МУИС-д 1999-2000 оны хичээлийн жилээс эхэлж Газарзүй болон Геологийн чиглэлээр докторын сургалтыг явуулж байв. Харин 2014 онд шинэчилсэн зохион байгуулалтаар газарзүйн докторын хөтөлбөрийг тус тэнхимд элсүүлэн сургаж байна.

Цаашид эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, судалгааны ажлын арга барил эзэмшихэд нь профессор багш нарын мэргэжлийн туслалцааг улам ойртуулах, судалгааны хамтлаг үүсгэн хөгжүүлэх, салбар дундын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, төгсөгчдийн хөрвөх чадварыг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Сургалт, судалгааны лаборатори,төв, номын сан

  • Хөгжлийн судалгааны төв
  • Газарзүйн мэдээллийн системийн лаборатори
  • Синоптик цаг уурын лаборатори
  • Хөрс, геоморфологийн судалгааны лаборатори
  • Газар төлөвлөлт зураглалын сургалт, судалгааны лаборатори
  • Н.Жендерений нэрэмжит номын сан