Математикийн тэнхим

Монгол Улсын Их Сургууль 1942 онд байгуулагдсанаар Монгол улсад дээд боловсрол, шинжлэх ухааны олон салбар, түүний дотор математикийн шинжлэх ухаан хөгжих боломж нээгдсэн юм. 1942 онд МУИС мал-эмнэлэг-зоотехник, хүн эмнэлэг, багш нарын факультет гэсэн гурван салбартайгаар хичээллэж эхлэхэд байгуулагдсан долоон тэнхимийн нэг нь математикийн тэнхим юм.

            Хичээл сургалт ба удирдлага зохион байгуулалтын олон талт ажлыг ЗХУ-аас (хуучин нэрээр) илгээсэн физикч А.Г.Шафигулин, Н.И.Иванов, математикч И.Б.Вейцман  нар гардан гүйцэтгэж, математикийн шинжлэх ухааны салбарыг үүсгэн хөгжүүлэхэд анхдагч нь байсан юм.

Монгол Улсын Их Сургуулийн математикийн салбарт анхлан хичээл зааж, эрдэм судалгааны ажлыг эхлүүлсэн үндэсний мэргэжилтэн багш нар 1946 оноос бий болсон.

            Ардын багш Л.Шагдар, гавьяат багш Ү.Санжмятав,  С.Дашиймаа, Д.Шагдар,  доцент Д.Ишцэрэн, Г.Гүнжээ, СХУ-ны доктор Х.Гэндэнжамц нар үндэсний анхны мэргэжилтнүүд байсныг цохон тэмдэглэе.

            Сургалт, судалгааны ажил өргөжсөнөөр математикийн тэнхим нь 1962 онд математик анализ, алгебрийн гэсэн хоёр тэнхим болон өргөжсөн байна.

1968 оноос 1988 он хүртэл хоёр тэнхимээр үйл ажиллагаа явуулж ирсэн ба 1988 оноос 2014 он хүртэл 8 тэнхим болж өргөжсөн юмаа. 2014 оноос алгебр, математик анализ, геометр зэрэг тэнхимүүд нэгдэж Математикийн тэнхим нэртэй болж үйл ажиллагаа явуулж байна.

2014-2015 оны хичээлийн жил тус  тэнхимд 20 гаруй багш, 1 тэнхимийн туслах  ажиллаж байна. Багш нарын 90 гаруй хувь нь докторын зэрэгтэй бөгөөд тус тэнхим Америк, Орос, Герман, Япон, Канад, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орны их сургуульд докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн багш нар сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулж байна. Тус тэнхимийн эрдэмтэн багш нар алгебр, анализ, геометр, хэрэглээний математик, математикийн боловсрол чиглэлүүдээр судалгаа хийж байна.