Сургалт

Байгалийн гаралтай эрдэс,  силикат болон металлын хүдрийг орчин үеийн дэвшилтэт аргуудаар боловсруулан, шинэ материал гарган авах технологийн физик-химийн суурь судалгааг хөгжүүлэх, бакалавр, магистр оюутнуудыг хамруулах зорилгоор дараах  чиглэлд ажиллаж байна. Үүнд:

  • “Гидравлик болон аггрессив орчинд тэсвэртэй цементийн шинэ төрөл гарган авах технологийн үндэслэл” /ЭШТАажилтан, д-р Ц.Эрдэнэбат, ЭША магистр Н.Энхцэцэг, проф Р.Санжаасүрэн, Доктор С.Норжинбадам, Ж.Бадамсүрэн, Э.Оюунзул нар/чиглэлээр ажиллаж байна.
  • Мөн “Силикат шинэ материал синтезлэх гетероген урвалын физик-химийн судалгаа” (проф Р.Санжаасүрэн, д-р Ц.Эрдэнэбат, ЭШАА Ж.Бадамсүрэн, ЭШАА Д.Батгэрэл, ЭША Х.Хос-Эрдэнэ, ЭША Ж.Отгонлхам нар),
  • Суперпластификатор флотореагентийг цемент, бетоны нэмэлт болгон хэрэглэх технологийн үндэслэл, “Суперпластификатор-Бетоны маркийг өндөржүүлэх технологи”, /д-р С.Норжинбадам, д-р Ж.Ирэхбаяр, д-р Ц.Нинжбадгар, др Д.Энхтүвшин,нар/,
  • Нефтээс гаргасан түрхлэг тосны трибохими ба химимотологийн судалгаа (дэд проф П.Адъяасүрэн, Ц.Төгсөө, Н.Ичинноров, Д.Эрдэнэцэцэг нар)
  • “Металлын хүдрийг уусган баяжуулах буюу ликвацийн технологи” /проф Д.Дорж, Ц.Төмөр, д-р Д.Эрдэнэчимэг нар/,
  • “Идээлэгч бодис, Сульфогумин хүчил ба гумин хүчлийн хүдэр баяжуулагч, шингэрүүлэгч” /проф Д.Жамбал, д-р Ж.Ирэхбаяр, д-р М.Сарантуяа/,
  • “Цагаан цемент” /Ш/У-ны д-р Г.Самдан, Б.Илч нар/ зэрэг суурь  судалгааг тус төвийн эрдэмтэн судлаачид амжилттай хэрэгжүүлэв.