Химийн тэнхим

 

МУИС байгуулагдсан 1942 оны 10-р сараас эхлэн Байгалийн ухааны салбарт 12 оюутантай “Хими”-ийн анги нээн, химид суралцах бие даасан хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн нь Монгол улсад дээд боловсролтой “Химич” мэргэжилтэн бэлтгэх эхлэл, одоогийн МУИС-ийн Химийн тэнхимийн эх суурь байлаа.
Анх байгуулагдсан Ерөнхий хими, Органик бус химийн тэнхимүүд өргөжин тэлсээр 1951 оноос Хими-биологийн, 1955 оноос Химийн багш бэлтгэх ажлыг эхлүүлж, Химич мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.

  • 1951-1957 онд Багш нарын факультет,
  • 1957-1998 онд Байгалийн ухааны факультет,
  • 1998-2010 онд Химийн факультет,
  • 2010-2014 онд Хими, Хими Инженерчлэлийн сургууль,
  • 2014 оноос Химийн тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус тэнхим нь «Хими» хөтөлбөрийг 2012 онд, «Хүнсний хими» хөтөлбөрийг 2014 онд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн ба «Хими» хөтөлбөрийг 2017 онд Олон улсын түвшинд магадлуулан итгэмжлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

Боловсон хүчин
Одоогийн байдлаар тус тэнхимд эрдмийн цол, зэрэгтэй 26 багш ажиллаж байна. Үүнд: профессор, ШУ-ы доктор -3, профессор-5, дэд профессор-9, доктор-6, магистр зэрэгтэй -3.

 

Тэнхимийн хамт олон, 2015 он

 «Химич» мэргэжилтний давуу тал
Химийн ШУ-ы бүхий л салбаруудад хөрвөж ажиллах боломжтой. Химийн ШУ-ыг онол, туршлагатай хослуулсан «Химич» мэргэжилтэн бэлтгэн гаргана. Судалгааны ажлыг төлөвлөх, турших, үр дүнг боловсруулах, тайлагнах, туршилт судалгааны арга барилыг эзэмших, багаар хамтран ажиллах чадвартай мэргэжилтэн байна.

«Химийн багш» мэргэжилтний давуу тал
«Химич» мэргэжилтний адил химийн ШУ-ыг эзэмжинэ. Ахлах анги, коллежид багшлах чадвартай мэргэжилтэн байна.