Ази судлалын тэнхим

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхим нь араб судлал, солонгос судлал, түрэг судлал, хятад судлал, япон судлал гэсэн үндсэн таван салбартай. Анх 1957 оноос хятад судлалын, 1975 оноос япон судлалын, 1991 оноос солонгос судлалын, 2002 оноос түрэг, 2010 оноос араб судлалын мэргэжлээр үндэсний дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж эхэлжээ.