Европ судлалын тэнхим

Европ судлалын тэнхим

МУИС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим нь орос, франц,герман, испани, итали, чех, польш судлалын мэргэжлээр үндэсний дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж буй.Анх 1954 орос судлалын, 1963 оноос франц судлалын, 1968 оноос герман судлалын, 1992 оноос чех судлал, польш судлал, 2003 оноос Испани судлал, 2004 оноос Итали судлалын мэргэжлээр элсэлт аван сургалт явуулж ирсэн.2013 онд “Герман хэл судлал”, “Орос хэл, судлал”, “Франц хэл судлал” сургалтын хөтөлбөрөө Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр амжилттай магадлан итгэмжлүүлж баталгаажууллаа.   

Давуу тал:

Тус хөтөлбөрөөр элсэн суралцсанаар орчин үеийн чиг хандлагад нийцсэн Европын Олон Хэлний Сургалтын Суурь Хөтөлбөр (The Common European Framework of Reference for Languages)-ийн хүрээнд гадаад хэлний мэдлэг, чадвар, дадлыг эзэмшихээс гадна соёл хоорондын чадамж бүхий мэргэжилтэн болж төгсөнө.

МУИС-ийн эрхэм зорилгынхүрээнд тус тэнхимийн хамт олон Монгол улсын хэмжээнд гадаад хэлний сургалт, судалгааны төв байж, орчин үеийн чиг хандлага, шаардлагад нийцсэн шинэ мэдлэг бүтээх, олон улсын ижил төстэй мэргэжлийн сургуулийн жишигт хүрэхийг эрхэмлэн ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээлд хөрвөх хийгээд өрсөлдөх ур чадвартай, мэдлэг чадвараа тасралтгүй бие даан хөгжүүлэх дадал бүхий мэргэжилтэн бэлтгэх нь манай хамт олны зорилт юм.

Эрдэмшинжилгээ:

МУИС-ийн ХУС-ийн Европ судлалын тэнхим нь Монгол улсын ижил төстэй Их Дээд сургуулиудын дундорос, герман, франц, испани, итали, чех, польш хэл орон судлал, хэл шинжлэл, орчуулга, гадаад хэлний боловсрол чиглэлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт эрхэлж, эрдэм шинжилгээний ажлаараа манлайлан, олон улсад нэр хүндтэй,ижил төстэй мэргэжлийн сургуулиудын жишигт хүрэх зорилго тавин ажиллаж байна.

Сургалт:

Эдүгээ Европын 7 хэл, гадаад судлалын мэргэжлээр гадаад хэл шинжлэл, олон улс судлал, орон судлал, гадаад хэлний боловсрол судлал, орчуулгазүйн мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж байна.

2017-2018 оны хичээлийн жилд тус тэнхимд 20 гаруй эрдэмтэн, профессор багш, 2 гадаадын зочин багш ажиллаж, бакалаврын сургалтанд 200 гаруй, магистрантур, докторантурын сургалтанд 10 гаруй оюутан тус тус суралцаж байна.

Гадаад харилцаа: Москвагийн Их сургууль, Москва хотын А.С.Пушкины нэрэмжит Орос Хэлний Институт, Иркутск хотын Улсын  Их сургууль,  Улаан-Үүд хотын багшийн Их сургууль, Халимагийн их сургуулиудад, БНЧУ-ын Карлын их сургууль, Лодзийн их сургууль, БНПУ-ын Познань хотын Адам Мицкевичийн нэрэмжит их сургууль, Шлёнскийн ИхСургууль, БНФУ-ын Сорбонны Их Сургууль, Дорно дахины хэл, соёл иргэншлийн дээд сургууль, Тулузын Их сургууль, Мюнхений Технологийн ИхСургууль, Гумьболтын Их сургууль, Севилийн Их сургууль зэрэг олон Их дээд, сургуультай хамтран ажиллаж, багш оюутан солилцох, ахисан шатны сургалтанд хамруулах, хамтарсан хөтөлбөр боловсруулах, давхар диплом олгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төгсөгчдийн ажлын байр:

Элчин сайдын яам, засгийн газар, яам, төрийн болон төрийн бус байгууллага, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллага,төсөл, хөтөлбөр, хэвлэл мэдээлэл, телевиз, радио, сонин сэтгүүл, хэлний сургалтын төв, орчуулгын товчоо гэх мэт өргөн салбарт ажилладаг.