Философи, шашин судлалын тэнхим

Философи, шашин судлалын тэнхим нь бакалаврын төвшинд философи, шашин судлал, ахисан төвшний сургалтад философи, шашин судлал, буддын гүн ухаан гэсэн 3 хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтэн судлаачдыг бэлтгэн, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн явуулж байна. Манай тэнхим профессор-2, зөвлөх профессор-4, доктор-13, магистр-4, нийт 23 багшийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 2014-2015 оны хичээлийн жилд бакалаврын төвшинд 132, магистрантурт 11,  докторантурт 10 суралцагч тус тус суралцаж байна. 

Одоогийн байдлаар ОХУ-ын ШУА-ийн Философийн Хүрээлэн, Саратовын УИС, Буриадын УИС, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийн Ухааны Академи, Сурган хүмүүжлийн хороо, Багшийн их сургууль, Японы Киото форум, АНУ-ын Айовагийн УИС, Лондон дахь Буддын судалгааны төв, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Бүс нутгийн удирдах газар, Энэтхэгийн Руркелагийн Кансбахал дахь Энэтхэгийн бүтээгдэхүүний удирдлагын институт, БНСУ-ын Кенвон ИС, БНХАУ-ын Шандуны Их Сургуулийн Философи, Нийгмийн Хөгжлийн Сургууль, Бээжингийн Төвийн Үндэсний Их Сургуулийн Философи, Шашин Судлалын Сургуультай багш, судлаач болон мэдээлэл солилцох, хамтын бүтээл туурвих, олон улсын эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, эрдмийн зэрэг хамгаалах зэргээр хамтран ажиллаж байгаа юм.

Сургалтын хувьд манай тэнхимээс философи, шашны янз бүрийн уламжлал, үзэл баримтлал, онол болон түүхийн өргөн хүрээнд ёс зүй, гоо зүй, метафизик, эпистемологи зэрэг философийн үндсэн агуулга, дэлхийн гол шашнууд болох Буддизм, Христ, Ислам, Иудай, Хиндү шашны гол номлол сургаалуудын түүхэн хөгжил, урсгал чиглэлүүд, орчин үеийн философи шашны асуудлуудад уялдуулсан хөтөлбөрүүдийг боловсруулан заадаг.