Оюутны эрдэм шинжилгээний хуралд урьж байна
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний бага хурал” 2018 оны 3 сарын 23-ны өдрийн 15.00 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны 303 тоот танхимд болно.
Илтгэлийг цахим болон хэвлэмэл хэлбэрээр 2018 оны 3 сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн II байр, 3 давхар, 301 тоотод хүлээн авна. Цахим хэлбэрийг munguntsetseg69@yahoo.com, gangbaatar@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Илтгэлийн шаардлага:
- Илтгэлээ өгөхийн өмнө удирдагч багшаараа уншуулж, гарын үсэг зуруулсан байна.
- Илтгэлийн нүүр хуудас нь сургууль, тэнхим, сэдвийн нэр, удирдагч багшийн нэр (гарын үсэг), гүйцэтгэгч оюутны нэр, Улаанбаатар, 2018 он гэсэн бүтэцтэй байна.
- Илтгэл тус бүрийн хэлэлцүүлэх хугацаа 5-8 минут байна.
- Илтгэлийнхээ цаасан хувилбарыг Microsoft Word программын paper size – A 4, margins:top 4 cm, bottom 3 cm, left 2.5 cm, right 2.5 cm хэмжээтэй, 5-8 хуудаснаас хэтрүүлэлгүй бичнэ үү. Үсгийн тэмдэгт нь Times New Roman (өндөр 12), мөр хоорондын зай 15 байна.
- Илтгэлийг Microsoft Power Point (PPT) болон бусад программ ашиглан үзүүлэн хэлбэрээр бэлтгэнэ.
- Жич: Заасан хугацаанаас хожимдсон илтгэлийг хүлээн авахгүй.
Зохион байгуулах комисс
2018.03.05