Гадаад хэлний төв

Гадаад хэлний төвийн үүсэл, хөгжлийн түүх

            2010 онд Гадаад хэлний төв нь МУИС-ийн мэргэжлийн бус ангийн бакалавр, магистр, докторын гадаад хэлний сургалтыг зохион байгуулах үндсэн  чиг үүрэгтэйгээр байгуулагдсан. Тус төвийн бүрэлдэхүүнд хуучин МУИС-ийн ГХСС-ийн Орос хэлний тэнхим (байгуулагдсан он:1942 он), ЭЗС-ийн Англи хэлний тэнхим (1993 он), ХС-ийн Англи хэлний тэнхим (1993 он), Магистр, докторын СА-ны дэргэдэх Гадаад хэлний сургалтын төв (2000 он), НШУС-ийн Гадаад хэлний тэнхим (2003 он), ХЗС-ийн Гадаад хэл орчуулгын тэнхим (2003 он), ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхим (2004 он)-ийн орос, англи хэлний 60 гаруй  багш, 1 мэргэжилтэн багш, 4 туслах ажилтан  ажиллаж байгаагаас 13 багш докторын зэрэгтэй байна. ГХТ нь гадаад хэлний шаталсан сургалтыг олон улсын жишигт нийцүүлсэн хөтөлбөр, орчин үеийн арга технологиор явуулж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан гадаад хэлний мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготойгоор МУИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулийн 7000 гаруй оюутанд мэргэжлийн болон ерөнхий англи хэлний сургалт явуулдаг. 2012-2013 оны хичээлийн жилээс ГХТ  нь МУИС-ийн ­Ерөнхий суурийн Академик англи хэлний хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулан хэрэгжүүлж байна.

Эрхэм зорилго

МУИС-ийн оюутан залуусыг гадаад хэлний салбарт өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх бакалавр, магистр, докторын сургалтын чанартай хөтөлбөрөөр дээд боловсрол олгох

Гадаад Хэлний Төвийн бүтэц, бүрэлдэхүүн

Англи хэлний тэнхим (1993 он), Магистр, докторын СА-ны дэргэдэх Гадаад хэлний сургалтын төв (2000 он), НШУС-ийн Гадаад хэлний тэнхим (2003 он), ХЗС-ийн Гадаад хэл орчуулгын тэнхим (2003 он), ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхим (2004 он)-ийн орос, англи хэлний 60 гаруй  багш, 1 мэргэжилтэн багш, 2 туслах ажилтан  ажиллаж байгаагаас 13 багш докторын зэрэгтэй байна.