Эрдэм шинжилгээ

Сургуулийн стратеги төлөвлөгөө, зорилтуудад тусгасны дагуу тус тэнхимийн багш нар “Багш бүр судлаач байх “зорилт тавин ажиллаж байна.

Тэнхимийн зүгээс 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг боловсрол, сэтгэл судлалын мэргэжлийн тэнхимүүд, багш, судлаачдын хүрээнд зохион байгуулж ирсэн ба тэнхимийн багш нар илтгэл тавих, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэхэд тогтмол оролцдог. Тэнхимээс эрхлэн гаргаж, жилд 2 удаа хэвлэгддэг эрдэм шинжилгээний “Боловсрол судлал” сэтгүүлд нэг багш нэг дугаарт 1-2 өгүүлэл тогтмол нийтлүүлэхээс гадна бусад мэргэжлийн тэнхимүүдээс эрхлэн гаргадаг сэтгүүл, бусад их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний бичиг, манай улсын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд багш нар байнга өгүүлэл, илтгэлээ нийтлүүлдэг.

Тэнхимийн магистр, докторын түвшний оюутнуудын судалгааны ажлын хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг. Тэнхимийн бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд сургуулийн болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол амжилттай оролцож байна.

Гадаадын төслийн санхүүжилтээр хийгдсэн төслийн судалгааны үр дүнг сургалт, судалгаанд хэрэглэж байна.

  • “Гэр бүлийг бэхжүүлэх нь” ОУ-ын Холбооны үйл ажиллагааны хүрээнд манай улсын зарим аймаг, орон нутаг, хот сууринд “Гэр бүлийн аз жаргал”-ын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох судалгааны ажил;
  • “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэнд хийсэн үнэлгээ” төсөл /UNICEF, Хүүхдийн сангийн захиалгаар, 2008-2009/;
  • “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх” төсөл /UNICEF-ийн Хүүхдийн сан, Боловсролын хүрээлэн, 2010/;
  • “Сэтгэл зүйн оношилгоо, сургалт судалгааны төв” /2010-2015 он/-өөс зохион байгуулсан сургалт, оношлогоо;
  • “МУИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” төсөл /МУИС, 2010-2011/;
  • “Мэдээллийн хэрэгслийн хүүхдийн хүмүүжилд үзүүлэх нөлөө” төсөл/БСШУЯ ны Бага Дунд Боловсролын газар, 2011-2012/;
  • Европын Холбооны санхүүжилтийн хүрээнд “УБ хот дахь хүүхдэд зориулсан нийгмийн халамжийн хувилбарт үйлчилгээг сайжруулах” төсөл /МУИС, НШУС, Социологи НА тэнхим, “Амичи дей Бамбини” ОУ-ын /Италид төвтэй/ Байгууллагын хамтарсан, УБ., 2009-2012/;
  • “Их дээд сургууль коллежийн багшийн хөгжил” төсөл /ШУТС, БСШУЯ-ны захилгаар, МУИС, НШУС, СССХУ-ны тэнхим, 2011-2012/;
  • “ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад авъяас сонирхлоор нь мэргэжил сонгуулах” төсөл /ШУТС-ийн, БШУЯ-ны захиалгаар, 2012-2013/;
  • “СӨБ-ын багшийн мэргэжлийн эрх авах тест боловсруулах” төсөл /2014 оны 06-р сард , эксперт/;