Сургалт

 

Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн боловсрол судлалын магистрын хөтөлбөр нь сургалтын технологи, сургалтын менежментийн чиглэлээр; докторын хөтөлбөр нь боловсрол судлал, боловсролын менежментийн чиглэлээр мэргэшүүлэн сургаж байна.

Тус тэнхим сэтгэл судлалын мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулан боловсон хүчин бэлтгэдэг.

Сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөр нь оюутнуудад дараах мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлнэ. Үүнд:

  • Сэтгэл зүйн үзэгдлийг хувь хүн, бүлэг, нийгмийн хүрээнд тодорхойлж, тайлбарлах онолын гүнзгий мэдлэгтэй;
  • Сэтгэл зүйн үзэгдлийн шинжүүдийг тодорхойлох, судалгаа шинжилгээ хийх чадвартай;
  • Хүүхэд, насанд хүрэгчид, байгууллага, хамт олонд бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай;
  • Аливаад шинийг эрэлхийлэх, санаачлагатай, бүтээлч;
  • Хамтран шүүн хэлэлцэх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвартай;
  • Бие даан суралцах зэрэг хувь хүний ур чадвараа хөгжүүлж, мэргэжлийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах хандлагатай болно.

Сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөр нь хөгжлийн ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал; нийгмийн сэтгэл судлал гэсэн 2 чиглэлээр гүнзгийрүүлэн мэргэшүүлж байна.  

Боловсрол, сэтгэл судлалын тэнхим нь сэтгэл  судлалын бакалаврын үндсэн хөтөлбөрийн зэрэгцээ сэтгэл судлалын мэргэжлээр системтэй мэдлэг, чадвар эзэмшүүлэх сэтгэл судлалын хавсарга хөтөлбөртэй.

Тус тэнхим нь сэтгэл судлалын салбараар судалгааны магистрын болон докторын хөтөлбөрөөр сургалт явуулан боловсон хүчин бэлтгэдэг. Сэтгэл судлалаас өөр мэргэжлээр бакалаврын зэрэг авсан хүмүүс сэтгэл судлалын магистрын хөтөлбөрөөр суралцахыг хүсвэл 20 багц цагийн бэлтгэл магистрын хөтөлбөрөөр суралцаж төгссөний дараа сэтгэл судлалын үндсэн магистрын ангид орох боломжтой юм. 

Боловсрол, сэтгэл  судлалын тэнхимийн нийт суралцагсдын эзлэх хувь (2014-2015 хичээлийн жилийн байдлаар)

13521105_1217624071603297_1390448105_n

Тус тэнхимээс хичээлийн жил бүр «Багшлах эрхийн үнэмлэх» олгох 10 багц цагийн «Сургах зүйн боловсрол олгох дээд курс»-ийг их, дээд сургууль, коллежид шинээр багшилж буй боловсон хүчинд сурган хүмүүжүүлэх болон сэтгэл судлалын боловсрол олгох, мэргэжил дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулж  байна.

Үйлдвэрлэлийн (Хээрийн) дадлага

Оюутнууд танхимын сургалтаар эзэмшсэн сэтгэл судлалын судалгаа шинжилгээний ажлын онолын мэдлэг, чадвараа практик үйл ажиллагаатай холбон бататган гүнзгийрүүлж, бодит талбар дээр тулгамдах хүндрэл бэрхшээлүүдийг бүтээлчээр шийдвэрлэх чадвар эзэмшихийн зэрэгцээ Монгол хүний сэтгэл зүйн онцлогийн талаар судалгаа хийхэд хээрийн дадлага чиглэж байна.

Дадлагаар оюутнууд дараах агуулгыг эзэмшинэ. Үүнд:

  • Сэтгэл судлалын судалгааны дизайн боловсруулах, төлөвлөх мэдлэг, чадвар;
  • Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудыг хэрэглэх чадвар;
  • Ёс зүйд суурилсан судалгаа, шинжилгээний ажлын хандлага төлөвших;
  • Судалгааны анхан шатны мэдээлэл цуглуулах арга зүй;
  • Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэх, тоон боловсруулалт хийх, тайлбарлах чадвар;
  • Судалгааны үр дүнд тулгуурлан дүгнэлт, зөвлөмж гаргах чадвар;
  • Судалгааны үр дүнг бичгэн болон аман байдлаар тайлагнах чадвар;
  • Бодит талбар дээрх судалгааны ажлын үед тохиолдох хүндрэл бэрхшээлүүдийг бүтээлчээр шийдвэрлэх чадвар;
  • Орон нутгийн хүн ардын үндэстэн, ястан, угсаатны бүтэц, ёс заншил, амьдралын хэв маягийн онцлогийг танин мэдэх;
  • Бодит байдалд багаар ажиллах чадвар зэрэг.

Сэтгэл судлалын салбарын оюутнуудын хээрийн дадлага хийж гүйцэтгэсэн товчоо

Он

Оюутны тоо

Үйлдвэрлэлийн дадлагыг

удирдсан багш

Дадлагын хамрах хүрээ

1.

2009-2010

24

Ш.Батболд

Б.Золзаяа

Төвийн бүсийн зарим аймгууд

2.

2010-2011

19

М.Нарантуяа

Б.Болдсүрэн

Төвийн бүсийн зарим аймгууд

3.

2011-2012

41

Ш.Эрдэнэчимэг

Баруун бүсийн зарим аймгууд

4.

2012-2013

33

М.Дэлгэржав

Б.Болдсүрэн

Баруун бүсийн зарим аймгууд

5.

2013-2014

28

Ш.Эрдэнэчимэг

Б.Болдсүрэн

Говийн бүсийн зарим аймгууд

6

2014-2015

24

Б.Болдсүрэн

Баруун бүсийн аймгууд

 

Дүн:

169

 

 

 

Номын сан

МУИС-ийн ШУС-ийн НУСалбарын Төв номын сан болон МУИС-ийн НУСалбарын “Оюутны бие даах төв”, Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн номын сангаар оюутнууд тогтмол идэвхтэй үйлчлүүлдэг.

МУИС-ийн ШУС-ийн НУСалбарын Төв номын сан 

Номын сангийн фондод нийгмийн ухааны номнууд 70%, бусад шинжлэх ухааны ном, сурах бичиг 30%-ийг эзэлж байна.  Одоогийн байдлаар Сэтгэл судлалын мэргэжлийн хичээлийн холбогдолтой 4500 орчим ном, сурах бичиг ашиглаж байна.

МУИС-ийн ШУС-ийн НУСалбарын Оюутны бие даах төв

 “Оюутны Бие Даах Төв”-д  нийт монгол, орос, англи хэл дээр ном, сурах бичиг, гарын авлага байгаагийн 60 орчим хувийг үндсэн сурах бичиг эзэлж байна. Үүнээс сэтгэл судлалын мэргэжлийн ном, сурах бичиг 400 орчим. сэтгэл судлалын мэргэжлийн ангийн нэг оюутанд 3 ном, сурах бичиг ногдож байна.  

МУИС-ийн ШУС-ийн НУСалбарын Сэтгэл судлалын тэнхимийн номын сан:  

Тус тэнхимийн номын санг 1992-1993 оны хичээлийн жилээс эхлэн сургуулийн төсөв, тэнхимийн багш нар, хамтран ажилладаг салбар, их, дээд сургууль, байгууллага, өөрийн салбарыг төгсөгчид, гадаад, дотоодын хүндэт эрдэмтдийн тусламж, дэмжлэгтэйгээр номын фонд бүрдүүлж байгуулсан болно. Одоогийн байдлаар тэнхимийн номын санд монгол хэл дээр 650 орчим, орос хэл дээр 477 орчим, англи хэл дээр 210 орчим ном, сурах бичиг, гарын авлага, 336 орчим эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд болон МУИС-ийн гадаадын хамтын ажиллагаатай их, дээд сургуулиудын тусламж, дэмжлэгтэйгээр тэнхимийн номын санд хөрөнгө оруулсан  “Journal of Experimental Psychology”,  “Journal of Environmental Psychology”, “Journal of Personality and Social Psychology”, “Journal of Abnormal Psychology” зэрэг 21 төрлийн 800 орчим мэргэжлийн сэтгүүлүүд болон Боловсролын шинжлэх ухааны академи,  Монголын сэтгэл зүйн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг сэтгүүл, сонин (тухайлбал, “Вопросы психологии”, “Психологический журнал”, “Боловсрол судлал”, “Сэтгэл зүйч” гэх мэт)-г захиалан багш, оюутнууд өргөнөөр ашиглаж байна. 

“Боловсрол, Сэтгэл судлалын тэнхимийн номын сан”-гийн номын фондын бүтцийн харьцуулалт


13511389_1217625118269859_1560576691_n