Гадаад харилцаа

Боловсрол, сэтгэл судлалын тэнхим нь БНХАУ-ын Дорнод Хятадын Багшийн Их Сургуулийн Сэтгэл судлал, Танин мэдэхүйн сэтгэл судлалын сургуультай холбоотой байдаг ба түүний дэргэдэх Эрдэм шинжилгээ, тоног төхөөрөмжийн үйлдвэрээс 40 гаруй сэтгэл зүйн туршилт явуулах туршилтын ширээг худалдан авч оюутнууд туршилт хийх боломжтой боллоо. Мөн ОХУ-ын Санкт Петербург хотын Практик сэтгэл судлалын “Иматон” институттай холбоотой ажиллан бие хүний оношилгооны компьютерийн тестийг худалдан авч ашиглаж байна.

13530251_1217640791601625_255923931_n13530802_1217640794934958_1078128950_n

 

 

 

 

 

 

 

 

2015 оны 11 сарын 30-12 сарын 4-ний хооронд БНХАУ-ын Бээжингийн Багшийн Их сургуулийн сэтгэл судлалын сургууль дээр очиж ажиллав. Биднийг сэтгэл судлалын сургуулийн захирал Чао Жихун, дэд захирал Лин Данхуа нар хүлээн авч уулзаж, цаашид хамтран ажиллах чиглэлээр ярилцан, тус сургуулийн сэтгэл судлалын лабораториудтай танилцаж туршлага судаллаа.

IMG_4028IMG_4056IMG_4181IMG_4060