Сургалт

Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсан цагаас эхлэн судалгаа, эрдэм шинжилгээний ажилд онцгой анхаарч, монголын сэтгүүл зүйн түүх, онол, практик, арга зүйн янз бүрийн асуудлыг хөндсөн олон арван бүтээл бичиж, хэрэглэгчдийн хүртээл болгосон юм. Ялангуяа 1994 оноос сэтгүүлч бэлтгэх шаталсан сургалтын тогтолцоонд шилжин сэтгүүл зүйн бакалавр (BA), сэтгүүл зүйн магистр (MA), сэтгүүл зүйн доктор (Ph.D.)-ын зэрэгтэй ОНМХ-ийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн нь сэтгүүл зүйн судалгааны цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн юм. 

Дэлхий дахины дээд боловсролын системд өргөн хэрэглэж буй кредит цагийн системд шилжиж, 120 кредит цагийн мэдлэг эзэмшсэн бол бакалавр, 30 кредит цагийн мэдлэг эзэмшиж, магистрын судалгааны ажил бичиж хамгаалсан бол сэтгүүл зүйн магистр, 60 кредит цагийн мэдлэг эзэмшиж, докторын дессертаци бичиж хамгаалсан бол сэтгүүл зүйн докторын боловсролын зэрэг эзэмших болсон юм.