Сургалт

Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим нь

  1. Монгол хэл шинжлэл;
  2. Монгол хэл, уран зохиолын багш;
  3. Монгол хэл, уран зохиол судлаач бакалаврын хөтөлбөр,
  4. Монгол хэлшинжлэлийн хөтөлбөрөөр магистр
    1. Судлаачийн
    2. Мэргэжлийн
  5. Монгол хэл уран зохиолын багш хөтөлбөрөөр магистр,
  6. Монгол хэлшинжлэлийн хөтөлбөрөөр доктор
  7. Гадаад хүмүүст зориулсан монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийн сургалтыг эрхлэн явуулдаг.

Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл /бакалавр/

МОНГОЛ ХЭЛШИНЖЛЭЛ

“Монгол хэлшинжлэл” нь монгол хэлний бүтэц тогтолцоог түвшин бүрт нь түүхэн хөгжил хувьсалд нь төрөл ба төрөл бус хэлний харилцаа холбоонд нь авч үзсэн үндсэн мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ монгол хэл, бичгийн тодорхой үзэгдэл баримтыг судлан шинжлэх, түүнд үнэлэлт дүгнэлт гаргах зэргээр судалгаа шинжилгээний ажил хийх арга, аргазүйг зохих ёсоор эзэмшин хэрэглэж

чаддаг судлаач- мэргэжилтэн бэлтгэнэ.

 

БАГШ, МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ

“Багш, монгол хэл, уран зохиол” нь монгол хэлний бүтэц тогтолцооны тухай хэлшинжлэлийн үндсэн мэдлэг, монгол ардын аман зохиол, монгол болон өрнө, дорнын уран зохиолын тулгуур эх сурвалжуудыг задлан шинжилж, утга санааг нь тайлбарладаг, монголоор зөв сайхан найруулан бичих чадварыг эзэмшихийн зэрэгцээ, төрөлх хэл, уран зохиолын хичээлийг ерөнхий боловсролын сургуульд заах арга, дадлыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэнэ.

 

ХЭЛ, УРАН ЗОХИОЛ

“Монгол хэл, уран зохиол /судлаач/” нь монгол хэлний бүтэц тогтолцоо болон уран зохиолын онол, түүхийн үндсэн мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ хэл болон уран зохиолын ямар нэг тодорхой үзэгдэл баримтыг судлан шинжлэх, түүнд үнэлэлт дүгнэлт гаргах зэргээр судалгаа шинжилгээний ажил хийх арга, арга зүйг зохих ёсоор эзэмшин хэрэглэж чаддаг судлаач- мэргэжилтэн бэлтгэнэ. Монгол хэл, уран зохиолын багш, монгол хэл, уран зохиол судлаач хөтөлбөрийг Утга зохиол, урлаг судлалын тэнхимтэй хамтран боловсруулж хичээллэж байна.