Микробиологи


Warning: imagejpeg(): Unable to open '/var/www/virtual/sas.num.edu.mn/htdocs/wp-content/uploads/2014/10/14-1000x500.jpg' for writing: Permission denied in /var/www/virtual/sas.num.edu.mn/htdocs/wp-includes/class-wp-image-editor.php on line 402
  • Микробиологийн хамт олон 2018 он.

 

Микробиологийн үүсгэн байгуулагчид /Товч түүх/

Ардын Боловсролын Яам-ны сайдын 1982 оны 09 -р сарын 343 тоот, МУИС-ийн ректорын 1982 оны 10 -р сарын 16 -ны 1001 тоот тушаалуудыг үндэслэн МУИС -ийн Байгалийн Ухааны Факультетийн харьяанд Биохими – Микробиологийн   тэнхим байгуулагджээ.

  • 2002 оны 11 -р сарын 01 -нд МУИС-ийн захирлын 632 тоот тушаалаар Биологийн Факультетийн бүрэлдэхүүнд биеэ даасан Микробиологийн тэнхим болсон.
  • Багш судлаачид Микроорганизмын гаралтай биологийн идэвхит нэгдэл, Хүнсний микробиологи, Микроорганизмын физиологи, биохими, Дрожжийн ангилал зүйн судалгаа, Микроорганизмын экологийн судалгаа, Экстремофиль бактерийн судалгаа, Хүрээлэн буй орчны генотоксилоги зэрэг судалгааны чиглэлээр ажиллаж  ирсэн.

Гадаад хамтын ажиллагаа

  • ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Ерөнхий ба Сорилын Биологийн Хүрээлэн
  • Буриадын Их Сургуулийн Биологийн тэнхим
  • БНСУ-ын Чунгбукийн Үндэсний Их Сургуулийн Байгалийн шинжлэлийн коллеж
  • БНСУ-ын KRIBB ЭШ-ний хүрээлэн
  • Чех Улсын Карлын Их Сургуулийн Микробиологи, генетик, биофизикийн тэнхим
  • Тайландын BioTech Эрдэм шинжилгээний хүрээлэн

Дотоод хамтын ажиллагаа

  • ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэн
  • АШУҮИС-ийн БиоАС-ийн Бичил амь-Дархлаа судлалын тэнхим
  • ШУТИС-ийн Үйлдвэр Технологийн Сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн тэнхим,
  • ХААИС-ийн Агроэкологийн сургууль
  • ШУҮ-ийн МонХимо ХХК

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт

Төрийн байгууллага:

  • ШУА болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэнд микробиологич, эрдэм шинжилгэний ажилтан, лаборант (Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэн, НЭМХ, МАА-н хүрээлэн гэх мэт)
  • Их дээд сургууль, коллеж болон ерөнхий боловсролын сургуульд багш, лаборант (МУИС, ШУТИС, ХААИС, Этүгэн гэх мэт)

Хувийн хэвшлийн байгууллага:

  • Улс, нийслэл, дүүрэг болон орон нутаг дахь хүнсний эрүүл ахуйн хяналтын байгууллага (МХЕГ, ХАБҮЛЛ)
  • Хувийн үйлдвэрүүд (MCS ХХК, АПУ ХХК, ТЭСО ХХК, Монос ХХК, СҮҮ ХХК  гэх мэт)

Бэлтгэн гаргасан микробиологич нар

  • Бакалавр – 273
  • Магистр – 49
  • Доктор – 9
  • ШУ-ны доктор – 1