Амьтан судлал

Амьтан судлал

Амьтан судлалын мэргэшүүлэх хөтөлбөрийн түүхэн замнал

Анх 1942 онд Монгол улсын Их Сургууль байгуулагдаж, түүний бүрэлдэхүүнд бий болсон ууган 8 тэнхимийн нэг нь амьтан судлалын тэнхим билээ. Тухайн үед үндэсний дээд боловсролтой амьтан судлаач мэргэжилтэн ОХУ-ын эрдэмтэн багш нар урилгаар ирж ажиллаж байсан билээ. Тухайлбал амьтан судлаач профессор А.Г. Банников 1942-1945 онд тус тэнхимийн анхны багш, тэнхимийн эрхлэгч, улмаар профессор B.Н.  Скалон 1945-1947 онд тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байлаа.

  • Анх 1963 онд МУИС-ийн амьтан сургалтын лаборатори байгуулагдсанаас өнөөг хүртэл амьтан судлалын судалгааны үйл ажиллагаа өндөр амжилттай явагдаж байна.

Амьтан судлалын бүрэлдэхүүнд 8 багш  2 туслах ажилтан ажиллаж байгаагийн дотор шинжлэх ухааны доктор 1, доктор 3, магистр 3, ахлах багш 2 ажиллаж, 2 багшдокторантуртсуралцажбайна.

  • Хөтөлбөрийн давуу тал нь: Тэргүүлэх доктор, профессор, магистр багш нараар хичээл заалгах, амьтны цуглуулагын сан болон  орчин үеийн тоног төхөөрөмж,   материаллаг бааз бүрдсэн сургалт, судалгааны лабораториудад хичээллэх, гарын авлага, ном, сурах бичиг,  лабораторийн тоног төхөөрөмж хүртээмжтэй. Амьтны хээрийн дадлагыг байгалийн нөхцөлд хийх судалгааны 2 сууринтай.

Сургалтын орчин : Амьтан судлалын сургалтын лаборатори

Сээр нуруугүй болон сээр нуруутан амьтдын бодид үзүүлэн, орчин үеийн микроскоп, багаж төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 үндсэн сургалтын лаборатортой бөгөөд бакалавр, магистр, докторын түвшний сургалт, судалгааны үйл ажиллагаа тогтмол явагдаж байдаг.

Сонгон мэргэшүүлэх чиглэлүүд

  • Шавьж судлал
  • Хөрсний амьтан судлал
  • Шувуу судлал
  • Хөхтөн судлал
  • Амьтны физиологи
  • Амьтны ангилал зүй
  • Амьтан хамгаалал ба менежмент

Гадаад хамтын ажиллагаа

  • Гөттинген, АНУ-ын Мехсико, Харвард, Канзахын их сургууль
  • Денверийн Зоологийн сан
  • Солонгосын Сөүлийн үндэсны их сургууль
  • Кореа их сургууль
  • Японы Хоккайдо, Ёкохамагийн их сургууль
  • Английн Эдинбургийн их сургууль
  • Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг
  • ХБНГУ-ын Гөрлиц хотын Байгалийн түүхийн музей
  • Вильсхабен хотын Шувуу судлалын төв зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж байна

.Дотоод хамтын ажиллагаа

  • Байгаль орчин аялал жуулчлалын яам
  • Мэргэжлийн хяналтын газар
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны газар
  • ШУА-ийн хүрээлэнгүүд
  • Ус цаг, уур орчны шинжилгээний газар
  • Их дээд болон ерөнхий боловсролын сургууль
  • Байгалийн болон орон нутгийг судлах музей
  • Халдварт өвчин судлалын төв
  • Олон улсын WCS, WWF, GIZ, UNDP, TNC
  • Уул уурхайн компани
  • Байгаль орчны үнэлгээний компани
  • Байгаль орчны аудитын компани