Биофизик

Биофизикийн үүсгэн байгуулагчид

Доктор профессор, ШУ-ны Гавъяат зүтгэлтэн Д.Чүлтэм, Монголын анхны биофизикч эрдэмтэд. Зүүн гар талаас Д.Найдан, Д.Нямаа, Н.Алтангэрэл, Т.Гун-Аажав, Д.Монхор. БНМАУ-ын СнЗ-ийн УДТДТМБХ-ны 1978 оны 11-р сарын 30-ны 420 тоот тогтоолоор МУИС-ийн ФМФ-д Биофизикийн тэнхим байгуулагдав. 

  • Анх 1964 онд МУИС-ийн биофизикийн сургалтын лаборатори байгуулагдснаас өнөөг хүртэл биофизикийн салбарын сургалт, судалгааны үйл ажиллагаа өндөр амжилттай явагдаж ирлээ.
  • Энэ хугацаанд МУИС-д биофизикч, биоинформатикч, биологи-байгалийн шинжлэлийн багш мэргэжлээр 300 гаруй оюутан суралцан төгсөж, тэдгээрээс 50 гаруй нь магистрын зэрэг хамгаалсан ба доктор 16, төрийн шагналт хоёр, гавъяат багш хоёр төрсөн байна.
  • Багш судлаачид фотосинтезийн биофизик, эсийн мембраны ион нэвтрүүлэх механизм, биоцахилгаан, биоинформатик, молекул биофизик, экологийн биофизик, математик биологи, биоритм зэрэг судалгааны чиглэлийг хөгжүүлж ирсэн.

Гадаад хамтын ажиллагаа

  • Москвагийн Их Сургууль
  • Хоккайдогийн их сургууль
  • Сөүлийн Үндэсний Их Сургууль
  • Герман Улсын Хүмболдтын Их Сургууль
  • Азийн биофизикийн холбоо 
  • Донггүкийн Их Сургууль 

Дотоод хамтын ажиллагаа

  • ШУА-ийн ФТХ-ийн Биофизикийн салбар
  • Монголын Биофизикийн холбоо
  • АШУҮИС-ийн Физик мэдээлэл зүйн тэнхим
  • МУБИС
  • ХААИС

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт

  • Төрийн байгууллага:
  • Яамдууд (БОАЖЯ, ГЯЯ гэх мэт)
  • Их дээд болон ерөнхий боловсролын сургуульд багш (МУИС, ШУТИС, АШУҮИС, Этүгэн, 11-р сугууль гэх мэт)
  • Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд (ФТХ, НЭМХ гэх мэт)
  • Хувийн хэвшлийн байгууллага:
  • Мэргэжилийн хяналтын байгууллагууд (Улс, нийслэл болон аймаг)
  • Хувийн хэвшлийн байгууллага (АПУ ХХК, СҮҮ ХХК, Талх чихэр ХХК гэх мэт)

Бэлтгэн гаргасан биофизикчид

  • Төрийн шагналтан 2.
  • Монгол улсын гавъяат багш 3.
  • Доктор 16, магистр 46.

Эрдэм шинжилгээ, судалгаа

  • Олон улсын мэргэжлийн нэр хүндтэй 30-аад сэтгүүлд 40 гаруй өгүүлэл хэвлүүлсэн.
  • Cell сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл “Faculty of 1000 Biology” буюу дэлхийд тэргүүлэх 2300 судлаачийн санал дээр үндэслэн тогтоогддог биологийн шинжлэх ухаанаар хэвлэгдсэн хамгийн сонирхол татсан, шинэлэг өгүүллийн жагсаалтад багтсан.
  • Олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл 2000 гаруй удаа ишлэгдсэн.

Олон улсын мэргэжлийн сэтгүүлд судалгааны бүтээлээ хэвлүүлсэн байдал

Cell, Биофизика, Studia Biophysica, Journal of Radioanalytical Chemistry, Soil Science and Plant Nutration, Biopolymers, Molecular Life Science, Drug Design Reviews, Biochimica et Biophysica Acta,  Cellular and Molecular Life Science, BMC Genomics, Computational Biology and Chemistry, The Protein Journal, Molecular Cell, The Protein Journal, Nucleic Acids Research, Archives of Pharmacal Research, Molecules, Expert Review of Anti-infect. Therapy, Proteomics Bioinform., Polar Science, Biomolecules, Applied Biochemistry and Biotechnology, Life Sciences, Molecular Biophysics and Biochemistry, Protein and Peptide Letter  зэрэг олон улсын мэргэжлийн нэр хүндтэй 30-аад сэтгүүлд 40 гаруй өгүүлэл хэвлүүлсэн.

Эрдэм шинжилгээний хурал, төсөл сэдэвт ажил

  • Үндэсний болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 200 гаруй өгүүлэл хэвлүүлж, олон улсын хуралд 100 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэн
  • 20 гаруй сэдэвт ажил, төсөл хэрэгжүүлсэн

Молекул биофизикийн судалгаа

Биологийн систем дэх процесс үүдэл эсийн ялгаран хөгжил, эсийн програмчилсан үхэлд цахилгаан соронзон орны сонгомол нөлөөг судалсан. Эсийн мембран дээр байрлах Трк (Trk) хүлээн авагч уургийн А болон Б комплекст сонгомолоор нөлөөлдөг болохыг, түүнчлэн уруу сигналын замуудыг илэрүүлж үүдэл эсийн ялгаран хөгжил болон програмчилсан үхлийг зогсоох механизмыг эсийн болон амьтаны туршилтаар тогтоож нотлов. Зориудаар цус харвуулсан модел амьтан дээр эс шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ гарц болохыг харуулж, эсийн графтин процессд таамаг дэвшүүлэв. Бактер болон хавдарын эсрэг идэвхит 11 амин хүчил бүхий GA-K4 пептид загвар мембран болон биологийн эстэй харилцан үйлчлэх механизмыг мембраны липидийн агууламж, бүрэлдэхүүнээс хамааруулан судалж, идэвхи нь мембраны муруйлт, липидийн бүрэлдэхүүнээс хамаардаг. Үйлчлэлийн механизм нь тродиал поре үүсгэдэг гэсэн таамаглал дэвшүүлсэн.