Биотехнологи

Биотехнологийн хөтөлбөр

Биологийн тэнхмийн хамт олон 1982 оноос мэргэшүүлэх хөтөлбөрөөр, 2006 оноос бие даасан хөтөлбөрөөр Биотехнологич мэргэжилтэн бэлтгэж 8 төгсөлтөөр 175  мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна Тус хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөх чадвартай шинжлэх ухааны онол, дадлагын өндөр түвшний мэдлэгтэй, гүйцэтгэгчээс анхан шатны удирдлагын түвшинд; хүнс, эмийн үйлдвэрлэлийн; мэргэжлийн хяналт, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагуудад судалгаа шинжилгээний ажил хийх чадвартай;  анагаах, хөдөө аж ахуй, хүнсний салбарт технологи боловсруулах; их, дээд сургуульд багшлах  чадвартай боловсон хүчин бэлтгэдэг.

Ажил эрхлэлт

Манай төгсөгчид ШУА-ийн Хими-Химийн технологийн хүрээлэн, Ерөнхий ба Сорилын Биологийн хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэн, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгаалалын эрдэм шинжилгээний хүрээлэн, Стандартчилал хэмжил зүйн төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Улс, хот, аймгийн мэргэжлийн хяналтын газрын лабораториуд, Гаалийн төв лаборатори, Их дээд сургуулиуд болон ЕБС-д, Уламжлалт анагаахын шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлийн корпораци, Биокомбинат, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монэнзим ХХК, Монос групп, Сүү ХХК, Апу ХХК, МCS корпораци, Талх чихэр ХХК, Гум ХХК, ТЕСО корпораци зэрэгт мөн зарим төгсөгчид хөдөө орон нутагтаа мэргэжлийн дагуу ажиллаж байна.

Дотоод харилцаа

 ШУ-ны Академийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Хими, Химийн Технологийн           хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэн, Мал аж ахуйн хүрээлэн Ургамал хамгаалалын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Биокомбинат, Тайж групп САМО институт, Монос групп, Монэнзим ХХК, Бүх шатны мэргэжлийн хяналтын байгууллага

Гадаад харилцаа

Тус хөтөлбөрийн багш нар нь Францын Нантын их сургууль, Хөдөө аж ахуйн үндэсний хүрээлэн,  БНСУ-ын Чумбукийн Их сургууль, Донгукийн Их Сургууль, Соганы Их сургууль,  Япон улсын Китами  Их сургууль, Хоккaидогийн Их сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын Их сургууль, Өвөр Монголын Хөдөө аж ахуйн сургууль, Австри улсын Венийн их сургууль, Залцбургийн их сургууль, Герман улсын  Mox Plank-ийн хүрээлэнтэй  холбоотой хамтран ажилладаг  бөгөөд бакалавр, магистрант, докторантыг гадаадын Их, Дээд Сургуулиудтай харилцан солилцох, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, эрдэм судалгааны ажлуудыг хамтран хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх  ажлуудыг шат дараалан авч хэрэгжүүлсээр байна.

Эрдэм шинжилгээ, судалгаа.   

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа биотехнологийн баг нь дараах судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

  • Амьтан, ургамал, микроорганизмын биологийн идэвхит уураг, пептидийн биохими, биофизик, биотехнологийн судалгаа
  • Сүүн хүчлийн бактери, дрожжийн генетикийн судалгаа
  • Ховор болон ховордсон эмийн ургамлын in vitro үржүүлэг
  • Ургамлын анхдагч болон хоёрдогч метаболит нүүрс- усны судалгаа судалгаа
  • Энзимийн биохими, кинетик, биотехнологийн судалгаа
  • Ургамлын стрессэд хариу үзүүлэх генийн судалгаа
  • Хүний генетикийн судалгаа
  • Хүнс тэжээлийн геномикс
  • Бактерийн физиологи, биотехнологийн судалгаа
  • хүрээлэн буй орчны микробиологи, биотехнологийн судалгаа

Хэрэгжүүлж буй төсөл:

  • Сүүн бүтээгдэхүүн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс ялган авсан пробиотик шинж чанартай сүүн хүчлийн бактерийн судалгаа.
  • Монгол орны амьтан, ургамал, микроорганизмын гаралтай зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний судалгаа.
  • Монгол орны хонины митохондрын ДНХ-ийн харьцуулсан судалгаа
  • Мах, сүүний үйлдвэрийн уурагт бүтээгдэхүүний хаягдлыг физик химийн онцлогт тааруулж боловсруулах судалгаа.
  • Хөрсний үржил шимээр ферментийн идэвхиэр тодорхойлох.
  • Монгол орны нэн ховор , устаж буй эмийн ургамлын биотехнологийн судалгаа.
  • Микробын эсрэг пептидийн судалгаа.
  • Амьтан, ургамал, микроорганизмын гаралтай ферментийн судалгаа.
  • Хөхтөн амьтдын генетик баркодын өгөгдлийн сан бүрдүүлэх судалгаа
  • Өгий, Тэрхийн цагаан, Хөвсгөл нууруудын ус болон хөрсны микробиологийн судалгаа.
  • Цус харвалтын дараах эмчилгээнд бактерийн гаралтай цусны бүлэн задлах уураг хэрэглэх боломж.
  • Монгол ямааны митохондрын ДНХ-ийн харьцуулсан судалгаа.
  • Археологи, молекул биологийн судалгаа,

Оюутны төлөвшил, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих

2011 онд Биотехнологийн оюутнуудын  “Probe” клуб байгуулагдаж, тус хөтөлбөрийн багш нарын хамтаар жил бүр “Биотехнологи бидний ирээдүй” сэдэвт олимпиад, “Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд” сэдэвт шинжлэх ухааны өдөрлөгийг зохион байгуулдаг.

 

 

 

Download (PDF, Unknown)