Биохими

Биохими

Биохимийн үүсгэн байгуулагчид

МУИС-ийн Биологийн факультетийн  Биохими-Биоорганик химийн тэнхим нь анх АБЯ-ны  (тэр үеийн нэрээр )1982 оны 9-р сарын 28-ны тоот, МУИС-ийн  ректорийн 1982 оны 10-р сарын 16-ны өдрийн 1001 тоот тушаалыг үндэслэн МУИС-ийн  Байгалийн Ухааны Факультетийн  Биохими-Микробиологийн  тэнхим нэртэйгээр нь байгуулагдаж эрхлэгчээр нь  Доктор (Sc.D),  профессор Р. Балдорж агсан 1982 оноос 2001 он хүртэл ажиллаж байв.  Биохимийн тэнхимийг үүсгэн байгуулах, сургалт, эрдэм шинжилгээний  ажил болон сургалтын баазыг  бэхжүүлэх, биохимийн боловсон хүчин  бэлгэх ажилд Д. Бадгаа,  Ж. Цэрэндэндэв, Ц. Намсрай,  В.Н. Тоцкин, Н. Жамсранжав, Д. Пүрэв нар ихээхэн хүч, санаачлага  гарган үр бүтээлтэй ажиллаж байсан юм. 2002 онд Биохими-Микробиологийн тэнхим  салбарлан гарсан ба ууган тэнхим нь Уургийн химийн лабораторитой нэгдэн  Биохими-Биоорганик химийн тэнхим нэртэй үйл ажиллагаагаа явуулж байгаад 2014 онд бүтэцийн өөрчлөлтөөр МУИС, ШУС-ийн БУС-ийн Биологийн тэнхимд харъяалагдаж сургалтаа явуулж байна.  2014 оны 9 сарын 1-нээс Биохимийн хөтөлбөрөөр элсэлт авдаг болсон.

  • 1966 оноос биохимийн мэргэжлээр сургалт эхлүүлж 1968 онд анхны 10 биохимичийг төгсгөсөн. Одоогийн байдлаар 38 төгсөлтөөр 358 мэргэжилтэн төгсгөөд байна.
  • нийт төгсөгчид 10% гадаад, дотоодын их дээд сургуулиуудад докторын зэрэг хамгаалхаас гадна Монгол улсад шинжлэх ухаанд нээлт хийж, Төрийн шагнал хүртсэн 2 төгсөгч байна.

Дотоод харилцаа

ШУ-ны Академийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, Хими химийн технологийн хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэн, Мал аж ахуйн хүрээлэн, Ургамал хамгаалалын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Биокомбинат, Тайж групп САМО институт, Монос групп, Монэнзим ХХК, Сүү ХК, Бүх шатны мэргэжлийн хяналтын байгуулга (Улс, нийслэл, аймаг)

Гадаад харилцаа

Тус хөтөлбөрийн эрдэмтэн багш нар нь Францийн Нантын их сургууль, БНСУ-ын Чумбукийн Их сургууль, Донгукийн Их Сургууль, Соганы Их сургууль, Япон улсын Китами хотын Их сургууль, Хоккaидогийн Их сургууль, Oсака Их сургууль БНХАУ-ын, Өвөрмонголын Их сургуультай холбоотой хамтран ажилладаг. Бакалавр, магистрант, докторантыг гадаадын их дээд сургуулиудтай харилцан солилцох, багш нарын мэргэжлийн дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хамтран хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх ажлуудыг хийж байна.

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт

  • Төрийн байгууллага:
  • Яамдууд (БОАЖЯ, ГЯЯ гэх мэт)
  • Их дээд болон ерөнхий боловсролын сургуульд багш (МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, Этүгэн, Орчлон Сант гэх мэт)
  • ШУА болон Эрдэм шинжилгээний байгууллага  (Ерөнхий ба Сорилийн биологийн хүрээлэн, Хими-химийн технологийн хүрээлэн , НЭМХ, МЭХ, Ургамал хамгаалалын хүрээлэн гэх мэт)
  • Хувийн хэвшлийн байгууллага:
  • Мэргэжилийн хяналтын байгууллагууд (Улс, нийслэл болон аймаг)
  • Хувийн хэвшлийн байгууллага (АПУ ХХК, СҮҮ ХХК, ТЭСО коркораци, МCS , Талх чихэр ХХК гэх мэт)

Эрдэм шинжилгээ, судалгаа

Биохимийн хөтөлбөрийн багш нар нь дараач чиглэлээр судалгааны ажил хийж байна.      Сүү,сүүн бүтээгдэхүүний хөрөнгөний микроорганизм, биологийн идэвхт уургийн судалгаа,

ферментийн судалгаа

Ген таргетинг, молекул биологи биохими

Ургамлын анхдагч болон хоёрдогч метаболит, нүүрс- усны судалгаа

Хэрэгжүүлж буй төсөл:

 “Сүүн бүтээгдэхүүн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс ялган авсан пробиотик шинж чанартай сүүн хүчлийн бактерийн судалгаа”

“Монгол орны амьтан, ургамал, микроорганизмын гаралтай зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний судалгаа”

 “Монгол орны хонины митохондрын ДНХ-ийн харьцуулсан судалгаа”

 “Мах, сүүний үйлдвэрийн уурагт бүтээгдэхүүний хаягдлыг физик химийн онцлогт тааруулж боловсруулах судалгаа”

Хөрсний үржил шимээр ферментийн идэвхиэр тодорхойлох

Archeology, molecular genetic study.

Монгол орны нэн ховор , устаж буй эмийн ургамлын биотехнологийн судалгаа.

 

Download (PDF, 737KB)