Экологи 

Экологийн хөтөлбөрийн үүсгэн байгуулагчид

Монгол Улсын Засгийн газрын 1987 оны 202-р тогтоолоор МУИС-ийн судалгаа шинжилгээний ажлын хэтийн төлөв, чиг хандлагыг шинэчлэн тодорхойлж, орчин цагийн шинжлэх ухааны тодорхой шинэ чиглэлээр эрдэм шинжилгээний ажил явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх, улмаар сургалт, судалгааны ажлын нэгдлийг хангах зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үндсэн дээр МУИС-ийн зохион байгуулалтын бүтэц, эрдэм шинжилгээний орон тооны тухай Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хорооны 1987 оны 195-р тогтоолыг үндэслэн МУИС-ийн Захирлын тушаалаар Экологийн лабораторийг 1988 оны 01- сарын 01-нд байгуулж, лабораторийн эрхлэгчээр биологийн ухааны дэд эрдэмтэн, доцент Каманы Улыкпаныг (Эрдмийн зэрэг цолыг тухайн үеийнхээр авав) томилсон байна. Мөн эрдэм шинжилгээний зөвлөхөөр Монгол улсын гавьяат багш, академич, доктор, профессор Осорын Шагдарсүрэн ажиллаж байжээ.

Гадаад хамтын ажиллагаа

  • АНУ-ын Дрексилийн их сургуулийн Байгалийн Шинжлэх Ухааны Академи,
  • АНУ-ын Пенсильванийн Их Сургууль,
  • Уайомангийн Их Сургууль,
  • ХБНГУ-ын Бурсбургийн Их Сургууль,
  • Гёттенгенийн Их Сургууль, Ульмын Их Сургууль,
  • Япон улсын Кагошимагийн Их Сургууль,
  • БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль зэрэг олон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна

Дотоод хамтын ажиллагаа

  • БОАЖЯ
  • Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг WCS
  • Дэлхийн байгаль хамгаалах сан WWF
  • МУБИС- Биологийн тэнхим
  • Хустайн байгалийн цогцолборт газар
  • Их нартын байгалийн цогцолборт газар
  • Хар ямаатын байгалийн нөөц газар

Download (PDF, 983KB)