Сургалт

Эдүгээ Азийн таван хэл, гадаад судлалын мэргэжлээр бакалаврын, гадаад хэл шинжлэл, олон улс судлал, боловсрол судлал-гадаад хэл заах аргазүй, орчуулгазүйн мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт эрхэлдэг.

2015-2016 оны хичээлийн жил тус тэнхимд 40 эрдэмтэн, профессор багш, 6 гадаадын зочин багш ажиллаж, 500 гаруй бакалаврын, 40 гаруй магистрант, докторантын оюутан тус тус суралцаж байна.

Ази судлалын тэнхимийн бакалаврын шатны сургалт явуулдаг таван хэлний дараах 14 хөтөлбөрөөр сургалт явуулдаг. Үүнд:

  1. Хятад хэл
  • Хятад хэл шинжлэл D023202
  • Хятад хэл, уран зохиол D023201
  • Хятад хэлний орчуулга D023101
  • Олон улс судлал, орон судлал (Хятад) D022203
  1. Япон хэл
  • Япон хэл шинжлэл D023202
  • Япон хэл, уран зохиол D023201
  • Япон хэлний орчуулга D023101
  • Олон улс судлал, орон судлал (Япон) D022203
  1. Солонгос хэл
  • Солонгос хэлний орчуулга D023101
  • Олон улс судлал, орон судлал (Солонгос) D022203
  1. Түрк хэл
  • Түрк хэлний орчуулга D023101
  • Олон улс судлал, орон судлал (Түрк) D022203
  1. Араб хэл
  • Араб хэлний орчуулга D023101
  • Олон улс судлал, орон судлал (Араб) D022203