Гадаад харилцаа

Ази судлалын тэнхим нь Азийн 6 улс орны, нийт 10 гаруй их дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаатай бөгөөд сургалт, эрдэм шинжилгээний олон төсөл хөтөлбөр хамтран зохион байгуулдаг байна.

Тэтгэлэг, солилцооны хөтөлбөр:

Солонгос судлал:

  • БНСУ-ын иргэн Кан Сөн вөн-ны нэрэмжит жил бүрийн тэтгэлэг
  • “Солонгос Сан”-гаас тус судлалаар мэргэшиж буй магистр, докторантурын тэтгэлэг
  • Жил бүр БНСУ-ын Данкүк-ийн их сургуульд 3-5 оюутан шалгаруулж 1-2 улирал суралцуулах
  • “Солонгос сан”, “Зүүн хойд азийн түүхийн сан” солонгосын түүхийн богино хугацааны сургалт
  • БНСУ-ын их дээд сургуулиудтай хамтарсан солонгос хэлний болон солонгосын соёлын богино хугацааны сургалт
  • БНСУ-ын Ёнсэ их сургууль, Ихва их сургуультай хамтран солонгос орон судлалын хичээлээр зайны сургалт явуулдаг.

Түрэг судлал:

  • Жил бүр Юнус Эмрэ хүрээлэнгийн хоёр сарын хугацаатай Зуны сургалт, аялалд 3-5 оюутан
  • Ататүркийн их сургуулийн 21 хоногийн Өвлийн сургалт, аялалд 2 оюутан
  • Юнус Эмрэ хүрээлэнгээс түрэг судлалын шилдэг 3 оюутанд сар тутмын тэтгэлэг
  • Олон улсын Оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох зардал, тусламж /Юнус Эмрэ болон бусад байгууллага/
  • Жил бүр БНТУ-ын Их дээд сургуульд Засгийн газар хоорондын гэрээ, тэтгэлэгээр Түрэг судлалын төгсөгчдөөс 2-4 магистрантурт урилгаар /хүссэн мэргэжлээрээ/
  • Жил бүр БНТУ-ын Их дээд сургуульд Юнус Эмрэ хүрээлэнгийн тэтгэлэгээр Түрэг судлалын төгсөгчдөөс 2-4 магистрантурт урилгаар /Түрэг судлалаар/
  • Жил бүр БНТУ-ын Их дээд сургуульд Засгийн газар хоорондын гэрээ, тэтгэлэгээр докторантурт
  • MEVLANA олон улсын оюутан солилцооны хөтөлбөр (1-2 улирал тэтгэлэгтэй)
  • ERASMUSолон улсын оюутан солилцооны хөтөлбөр (1-2 улирал тэтгэлэгтэй)

Хятад судлал:

  • Жил бүр 4 оюутанд Тайваний Засгийн газрын тэтгэлэг 500 ам.доллар олгодог
  • БНХАУ-ын Нанжины Мэдээлэл Технологийн Их Сургуульд 1 жилийн хугацаатай суралцах, тус сургуульд 2-3 долоо хоногийн өвөл болон зуны сургалтанд хамрагдах
  • БНХАУ-ын Уханий ШУТИС-д 1 улирал суралцах, 6 долоо хоног хэлний дадлага хийх, 2-3 долоо хоног зуны сургалтанд хамрагдах
  • Тайваний Үндэсний Их Сургууль болон Улс Төрийн Их Сургуульд 1 буюу 2 улирал тэтгэлэгтэй солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой
  • Күнзийн институтын тэтгэлгээр БНХАУ-ын их, дээд сургуулиудад 1-3 сар, хагас жил суралцах боломжтой
  • Хятад хэлний түвшин тогтоох (HSK) шалгалтын 4-5 дугаар зэрэг авсан оюутан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үргэлжлүүлэн магистрт суралцах давуу эрхтэй болдог
  • Хятад хэлний түвшин тогтоох (HSK) шалгалтын 4-5 дугаар зэрэг авсан оюутан Күнзийн институтын тэтгэлгээр үргэлжлүүлэн магистрт суралцах давуу эрхтэй болдог

Япон судлал:

  • Японы Боловсролын Яамны судлаач оюутны тэтгэлэг, 1 жилийн хугацаатай, жил бүр Тоокёогийн Гадаад Судлалын Их Сургуульд 1 оюутан тодорхойлдог
  • Японы Боловсролын Яамны япон хэл соёлын судлаач оюутны тэтгэлэг, 1 жилийн хугацаатай, жил бүр Оосакагийн Их Сургуульд 1 оюутан тодорхойлдог
  • Японы Боловсролын Яамны япон хэл соёлын судлаач оюутны тэтгэлэг, 1.5 жилийн хугацаатай, жил бүр Тоокёогийн Гадаад Судлалын Их Сургуульд 1 магистрант эсвэл докторант тодорхойлдог
  • Энхтайваны Накажима Сангийн тэтгэлэг, 1 жилийн хугацаатай, жил бүр Аояма Гакуин Их Сургуульд 1 оюутан тодорхойлдог
  • Японы оюутныг дэмжих байгууллага JASSO-гийн тэтгэлгээр жил бүр Риккёогийн Их Сургуультай хамтарсан танилцах дадлагын хөтөлбөрт тодорхой тооны оюутан тодорхойлдог
  • Оюутан солилцооны бусад хөтөлбөр