Сургалт

Европ судлалын тэнхим нь Европын 7 хэл, гадаад судлалын мэргэжлээр бакалаврын, гадаад хэл шинжлэл, олон улс орон судлал, гадаад хэлний орчуулга мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт эрхэлдэг.

2017-2018 оны хичээлийн жил тус тэнхимд 21 эрдэмтэн, профессор багш, 2 гадаадын зочин багш ажиллаж, 100  гаруй бакалаврын, 10 гаруй магистрант, докторантын оюутан тус тус суралцаж байна.

Европ судлалын тэнхимийн бакалаврын шатны сургалт явуулдаг 7 хэлний дараах 9 хөтөлбөрөөр сургалт явуулдаг. Үүнд:

  1. Хэл шинжлэл/ Герман/ D023202
  2. Хэл шинжлэл/ Орос/ D023202
  3. Гадаад хэлний орчуулга/ Орос/ D023101
  4. Олон улс, орон судлал/ Чех/ D022203
  5. Олон улс, орон судлал/ Польш/ D022203
  6. Олон улс, орон судлал/ Итали/ D022203
  7. Олон улс, орон судлал/ Испани/ D022203
  8. Олон улс, орон судлал/ Франц/ D022203
  9. Багш, гадаад хэлний боловсрол/ Орос/ D011409