Сургалт

Их Британи, Америк судлалын тэнхим нь

  • Англи хэл, багш
  • Англи хэл, шинжлэл
  • Англи хэл, орчуулга
  • Америк судлал
  • Их Британи судлал
  • Англи хэл, уран зохиол гэсэн 5 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг.

Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл /бакалавр/

Англи хэл, багш

Энэхүү хөтөлбөрийг дүүргэснээр оюутнууд англи хэлийг ахисан дээд түвшинд эзэмшиж, хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь болон мэргэжлийн мэдлэг эзэмшинэ. Мөн орчин үеийн хэл заах арга барилыг эзэмшиж, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг заах аргадаа ашиглах, багаар ажиллах, мэргэжлийн чиглэлээрээ эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх зэрэг ур чадвартай болно.

Англи хэл, шинжлэл

Англи хэл, шинжлэл хөтөлбөрт хамрагдсанаар суралцагч нь эх хэл болон хоёрдогч хэл эзэмших нь хоорондоо хэрхэн ялгаатайг харьцуулж, хэл эзэмших онолуудын түүхэн хөгжил болон тэдгээр нь хэрхэн хэл сурах орчин үеийн таамаглалуудтай холбогдож болох талаар ойлголттой болохоос гадна дүн шинжилгээ хийх, хоёрдогч хэлийг заах, сурах  чадвараа сайжруулах зорилгоор сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс авч үзэж, бичвэр бичиж, хэлэлцүүлэгт илтгэл тавих чадвар дадал давхар эзэмшинэ.

Англи хэл, орчуулга

Тус хөтөлбөрт хамрагдсанаар суралцагч нь англи хэлийг ахисан дээд түвшинд эзэмшиж, нийгэм улс төрийн, эрхзүй болон албан бичиг, соёл, шинжлэх ухааны эхийг ам болон бичгээр англи  хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс англи хэлэнд орчуулах дадал чадвартай болно. Түүнчлэн хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь болон мэргэжлийн мэдлэг эзэмшинэ. Мэргэжлийн чиглэлээр болон бусад зорилтот ажлын хүрээнд мэдээллийн сан бүрдүүлэх чадвар, баримт мэдээлэл боловсруулж, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг танилцуулах, ашиглах чадвартай болно.

Орон судлал: Америк судлал

Америк судлалын хөтөлбөрийг дүүргэсэнээр оюутан АНУ-ын түүх, газар зүй, нийгэм, эдийн засаг, улс төр, геополитик, утга зохиол, соёл, ёс заншил, үнэт зүйл, шашин шүтлэг, хэл ярианы соёл  зэрэг өргөн сэдвээр АНУ-ын талаар суурь  мэдлэг эзэмшиж, Америк судлалаар эрдэм шинжилгээний судалгаа хийх чадвар эзэмшинэ.

Орон судлал: Британи судлал

Британи судлалын хөтөлбөрийг дүүргэснээр оюутан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад багтах Шотланд, Англи, Уэльс, Ирланд улсуудын түүх, газар зүй, нийгэм, эдийн засаг, улс төр, утга зохиол, соёл, ёс заншил, үнэт зүйлсийн талаар үндсэн суурь  мэдлэг эзэмшиж, Британи судлалаар гадаад дотоодын бизнесийн байгууллага болон их дээд сургууль эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажиллах чадварыг эзэмшинэ.

Англи хэл, уран зохиол

Англи хэл, уран зохиол хөтөлбөр нь орчин үеийн судалгааны аргазүйд суурилан Англи, Америкийн эртний болон сонгодог, орчин үеийн уран зохиолын шилдэг төлөөлөгчийн бүтээл туурвилтай танилцах, тэдний талаар судалгаа, анализ  хийж практик үр дүн, мэргэжлийн мэдлэг, чадварыг үйл ажиллагаандаа ашиглах, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол аргазүйн мэдлэг, чадварийг олгоно.

Энэхүү мэргэжлээр төгсөж байгаа оюутнууд нь англи хэлний өндөр мэдлэгтэй,  орчуулах ур чадвартай, хэл мэргэжилтнүүдийн хувь нэмэр нэн чухал юм. Тус тэнхимийн Америк судлалын хөтөлбөрийг дүүргэсэнээр гадаад харилцааны салбар, олон улсын байгууллага, Америк судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах боломжийг нээх болно.