Мэргэжлийн семинари

Тус тэнхимийн эрдэмтэн багш нарын дунд:

  • АНУ-ын Льюсын Их сургуулийн ахлах багш Кристин Лемс 2013 оны 9 сард заах аргазүйн сургалт семинар,
  • АНУ-ын Нью-Йорк хотын Квинс коллежийн профессор Лорен Смит 2014 оны 6 сард мэргэжил дээшлүүлэх заах аргазүйн сургалт семинарыг амжилттай зохион явууллаа.

Үүнээс гадна тус тэнхимээс хэл шинжлэл, англи хэл заах арга зүй, орон судлал, орчуулга судлал гэсэн чиглэлийн хүрээнд бүх их дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаачдыг хамарсан улсын хэмжээний эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулсаар ирлээ. Тухайлбал, 2013 оны 12 сард  “Paths to the success” сэдэвт бага хурал, 2014 оны 12 сард “Teaching and Researching in Higher Education Context” сэдэвт бага хурлыг зохиосон билээ.