Төгсөгчид

1969-2015 оны хооронд 6000 гаруй төгсөгчдийг бэлтгэн гаргажээ. Манай алдартангууд:

  1. Чой. Лувсанжав, Монгол улсын Гавъяат багш, Хэл шинжлэлийн ухааны доктор
  2. Балдансамбуугийн Дамдин, Монгол улсын гавъяат багш, зөвлөх багш, дэд профессор, орчуулагч Б.Дамдин
  3. Дэмбэрэлийн Нацагдорж, Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан, англи хэлний  ахлах багш, орчуулагч

Тус салбарын төгсөгчдөөс дурдвал Ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Норовсамбуу, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И. Дэмиддагва, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, дэд доктор Б.Должинцэрэн, тэргүүн шадар, хүндэт дипломатч, орчуулагч, зохиолч Д.Бямбаа, англи хэлний багш, орчуулагч  Д.Нацагдорж, ахлах багш, орчуулагч С.Нямсүрэн, Монгол улсын гавъяат багш, зөвлөх багш, дэд профессор, орчуулагч Б.Дамдин, дэд доктор, англи хэлний багш, орчуулагч профессор Ц.Сумъяа, англи хэлний анхны эмэгтэй багш, Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан, ахлах багш Л.Цэцэгмаа, багш, орчуулагч, дэд доктор, дэд профессор Н.Доржготов, анхны төгсөгч, ахлах багш, Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан Г.Цэрэндорж зэрэг болно. Тус салбарын төгсөгчид улс орны хэрэгцээт олон салбарт, тухайлбал, Гадаад Хэргийн Яам, Засгийн Газрын харьяа байгууллагууд, MCS, Mobicom, Unitel, Оюу Толгой, Энержи Ресурс, МИАТ, Монгол улс дахь НҮБ, Дэлхийн Зөн, гадаад орнуудад буй Монгол улсын элчин сайдын яам зэрэг гадаад дотоодын байгууллагад мэргэжлээрээ амжилттай ажиллаж ирсэн.