Эрдэм шинжилгээ

Монголчуудын оюуны соёлын үнэт өв болох аман болоод бичгийн уран зохиолыг уламжлал шинэчлэлийн үүднээс нь цогцоор нь судлан шинжилж, заан сургаж байна. Мөн нүүдэлчин монголчуудын соёл, иргэншлийн өв сангийн дээжээс сурвалжлан цуглуулж, судлан шинжлэхийн зэрэгцээ дэлхийн сонгодог уран зохиолын ололт амжилтаас суралцан монгол уран зохиолын хөгжилтэй уялдуулан судлан шинжилж, заан түгээх нь манай тэнхимийн эрдэм шинжилгээний үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг юм.