1920  500

Төслийн тухай

BIRDS төслийн тухайд Монгол, Гана, Нигери, Япон, Бангладеш, Тайланд зэрэг орны нийт 15 оюутан, Кюүшүгийн технологийн институтын 4 Багш, ажилтан, 1U хэмжээтэй 5 хиймэл дагуул, Хиймэл дагуул хөөргөөгүй улсууд болон их сургуулиудын хувьд анхны хиймэл дагуул нь байхаар, Олон улсын сансрын станцаас 2017 онд хөөргөхөөр Кюүшүгийн Технологийн Институт дээр эхлүүлэн ажиллаж байна.

Img

Зорилго:

400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах; FM437MHz долгионоор мэдээ цацах; хиймэл дагуулын байрлал тодорхойлох; 400 км-ийн өндөрт агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох; газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах.

Хаанаас хөөрөх:

Японы сансрын агентлагаар (JAXA) дамжуулан Олон Улсын Сансрын Станцаас (ISS) хөөрнө.

Хиймэл дагуулын хэмжээ:

CubeSat-1U (10 cm x 10 cm x 10 cm)

Зардал:

M-JEED-төсөл: 125,000 $, МУИС: 50,000 $, Хандив: 50,000 $

Нийт гарах зардал

Төслийн хүрээнд нийт гарах зардал 225,000$ болно. Үүний 125,000$ -ийг M-JEED төслөөс , МУИС-иас 50,000$, Хандиваас 50,000$ санхүүжүүлж байна.

Img

Хандивлагчдын мэдээлэл

Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөд хандив өргөсөн хүмүүсийн нэр энэхүү түүхэн үйл явдлын мэдээллийн архивт бичигдэнэ. Таны хандивын мэдээлэл шилэн дансны хуулийн дагуу МУИС-ийн цахим хуудсан дээр тавигдах болно. Жич: 100,000 төгрөгөөс дээш хандив өргөсөн хүмүүст талархлын гэрчилгээ гардуулна.

Хандивын мэдээлэл үзэх