Монголын анхны хиймэл дагуулд “Мазаалай” нэрийг МУИС-ийн физикийн оюутан өглөө

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Чингүнбаярын Нинжин гэдэг. Би 2013 онд Нийслэлийн Лаборатори 1-р бүрэн дунд сургуулийг төгсөж, 2013 онд МУИС-ийн Физик Электроникийн сургуульд элсэн  Физикийн мэргэжлээр суралцан МУИС-ШУС-БУС сургуулийн Оюутны Зөвлөлийн даргаар ажиллаж байна.

ninjin

        Би хүүхэд байхаасаа л Эх орноороо бахархан бага ч болов хувь нэмэр оруулахыг хүсдэг байлаа. Техник технологи хурдацтай хөгжиж , дэлхий даяараа цахимжиж байгаа өнөө цаг үед хүмүүс хотжиж байгаль дэлхийгээсээ холдож байна. Иймд бидэнд эргээд байгаль дэлхийтэйгээ ойртон, хайрлан хамгаалах асуудал зүй ёсоор тулгараад байгаа билээ. Монголчууд бидэнд байгалийн хосгүй өв, үнэт баялаг заяасны нэг нь дэлхийд ганц байдаг амьтны төрөл  Мазаалай баавгай юм. Мазаалай нь Их Говийн дархан газарт амьдардаг нэн ховордсон баавгай юм. Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд түүнийг  Ursus Arctos Gobiensis гэж тэмдэглэжээ. Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийд цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголд л заяасан онцлогтой. Хятад улс “Panda”, Австрали улс “Coala” амьтдаа дэлхий даяар сурталчилж байхад Бид яагаад Говийн баавгайгаа сурталчлан,
Монголын анхны хиймэл дагуулыг Дэлхийд ганцхан байгаа амьтнаараа нэрлэж болохгүй гэж?

Mozala

      Энэ нь  миний хувьд  Дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй Монголчууд Мазаалай баавгайдаа анхаарал хандуулан тоо толгойг нь өсгөхөд, эх орныхоо төлөө бага  боловч үйл ажиллагаа өрнүүлээсэй гэсэн мөрөөдлийн маань үндэс юм. Монголд 25–хан ширхэг үлдсэн  Мазаалай баавгайгаа  хайрлан, хамгаалж, Дэлхий нийтэд Мазаалай баавгайг таниулах юм. Монголын анхны хиймэл дагуул сансарт хөөрснөөр техник, технологи хөгжихөөс гадна давхар эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах, байгаль орчиндоо анхаарлаа хандуулаасай гэсэн санаа зорилгыг илэрхийлэх юм. Хөгжил дэвшил рүү алхахдаа байгаль дэлхий, ан амьтдаа хамгаалан авч үлдэж ирээдүй хойчдоо өвлүүлцгээе.

МУИС-ШУС-БУС ОЗ-ын Дарга Чингүнбаяр Овогтой Нинжин Физик-4

Хандивлагчдын мэдээлэл

Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөд хандив өргөсөн хүмүүсийн нэр энэхүү түүхэн үйл явдлын мэдээллийн архивт бичигдэнэ. Таны хандивын мэдээлэл шилэн дансны хуулийн дагуу МУИС-ийн цахим хуудсан дээр тавигдах болно. Жич: 100,000 төгрөгөөс дээш хандив өргөсөн хүмүүст талархлын гэрчилгээ гардуулна.

Хандивын мэдээлэл үзэх