Монголын Анхны сансрын хиймэл дагуул “Мазаалай” -н хөөргөх хувилбарын угсралт дууслаа

          Монголчууддаа шинэ жилийн баярын мэндийг Монголын Анхны сансрын хиймэл дагуул “Мазаалай” -н хөөргөх хувилбарын угсралт бүрэн дууссан баяртай мэдээтэй хамтатган хүргэж байна. Угсралт маань шинэ жилтэй уралдан дууслаа. Ирж буй 2017 он Монголчууд бидний хувьд сансрын технологи, шинжлэх ухааны нэгэн шинэ хуудас нээсэн сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд Шинэ Жилийн Баярын Мэнд хүргэе!
#Багийн гишүүд.

Erdenebaatar Dashdondog,   Amartuvshin Dagvasumberel,   Turtogtokh Turo

Хандивлагчдын мэдээлэл

Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөд хандив өргөсөн хүмүүсийн нэр энэхүү түүхэн үйл явдлын мэдээллийн архивт бичигдэнэ. Таны хандивын мэдээлэл шилэн дансны хуулийн дагуу МУИС-ийн цахим хуудсан дээр тавигдах болно. Жич: 100,000 төгрөгөөс дээш хандив өргөсөн хүмүүст талархлын гэрчилгээ гардуулна.

Хандивын мэдээлэл үзэх