МУИС-БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ МОНГОЛЫН АНХНЫ “МААЗААЛАЙ” ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ХӨӨРГӨХӨД ЗОРИУЛСАН ДОЛОО ХОНОГИЙН ХАНДИВЫН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Д.Чимгээ болон Бизнесийн сургуулийн оюутны зөвлөл хамтран хандивын үйл ажиллагааг 2017 оны 3 сарын 13-наас 3 сарын 20-ны хооронд зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагааны талаарх мэдээллийг багш нарт Д.Чимгээ багш, оюутнуудад хүргэх аж лыг оюутны зөвлөл хари уцан ажиллаа.

Хичээлийн 4-р байрны нийтийн эзэмшлийн талбайг чимэглэх, оюутнуудад “МАЗААЛАЙ” хиймэл дагуулын талаар мэдээлэл өгөх, өртөөчилсөн аялал хийх, явган аялал зохион байгуулах, Сансар, одон орон судлалын талаар лекц семинар  зэрэг олон ажлыг зохион байгууллаа.

Хандивын аяны хугацаанд Шилдэг хандивлагч багшаар Ц.ЦЭЦЭГМАА багш, Шилдэг тэнхимээр Менежментийн тэнхим шалгарлаа. Шилдэг хандивлагчдад Талархлын бичгийг сургуулийн захирал док. Ц.Болормаа, МУИС-ийн Хиймэл дагуулын Ажлын хэсгийн гишүүн док. Д.Чимгээ нар гардууллаа.

Нийтэлсэн: М.Алтансүх

Хандивлагчдын мэдээлэл

Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөд хандив өргөсөн хүмүүсийн нэр энэхүү түүхэн үйл явдлын мэдээллийн архивт бичигдэнэ. Таны хандивын мэдээлэл шилэн дансны хуулийн дагуу МУИС-ийн цахим хуудсан дээр тавигдах болно. Жич: 100,000 төгрөгөөс дээш хандив өргөсөн хүмүүст талархлын гэрчилгээ гардуулна.

Хандивын мэдээлэл үзэх