МУИС дээр байгуулагдаж байгаа газрын станцын ажил маань амжилттай үргэлжилж байна.

Мазаалай хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авах болон дамжуулах тоног төхөөрөмжөө АНУ-аас захиалж, хүлээн аваад одоо угсралтын ажил өрнөж байна. Удахгүй дохио хүлээн авахад бэлэн болно. Манай газрын станц эхлээд UHF/VHF долгионоор мэдээлэл хүлээн авах, дамжуулах чадалтайгаар байгуулагдаж байна. Цаашид S-band, X-band гээд улам өндөр давтамжийн мужид ажилладаг болгон өргөжүүлэх төлөвлөгөөтэй.

  No automatic alt text available.

  

 

Хандивлагчдын мэдээлэл

Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөд хандив өргөсөн хүмүүсийн нэр энэхүү түүхэн үйл явдлын мэдээллийн архивт бичигдэнэ. Таны хандивын мэдээлэл шилэн дансны хуулийн дагуу МУИС-ийн цахим хуудсан дээр тавигдах болно. Жич: 100,000 төгрөгөөс дээш хандив өргөсөн хүмүүст талархлын гэрчилгээ гардуулна.

Хандивын мэдээлэл үзэх