Танилцуулга

Хиймэл дагуул нь дараах 6 төрлийн онцлог, зорилготой ажиллана.

  1. Эх орныхоо зургийг сансараас авч илгээх.

Хиймэл дагуулд байрлах өндөр нягтаршилтай камерыг ашиглан дэлхийн болон эх орныхоо зургийг сансараас хэсэгчлэн авч илгээх.

  1. Хиймэл дагуулаас радио долгионоор дуу цацах.

437MHz давтамжтай радио долгионоор Монгол Улсын Төрийн Дуулал ( өөр дуу байж болно) сансраас цацах. Сонирхогчдын газрын станц болон гар хийцийн жижиг хүлээн авагчаар хүлээн авч сонсох боломжтой. Мөн газрын станцаас дууг хиймэл дагуулруу илгээж түүнийг сонсох боломжтой (дуу зохиогчийн эрхийн зөрчилгүй байх).

  1. Хиймэл дагуулын байрлал тодорхойлох.

Хиймэл дагуулаас цацаж буй радио долгионыг орон бүрт орших газрын станцууд дээр хүлээж авсан сигналын хугацааны зөрүүгээр хиймэл дагуулын байрлалыг нарийвчлал өндөртэй тодорхойлох.

  1. 400км өндөр дахь агаарын нягтыг тодорхойлох.

400км өндөр дахь сансрын орчинд агаар хэдийгээр маш сийрэг байдаг ч гэсэн тэрхүү агаарын үрэлтийн улмаас хиймэл дагуулын хурд удааширч, өндрөө алдаж эхэлдэг. Хиймэл дагуулын байрлалыг тодорхойлох замаар уг өндөр дахь агаарын нягтыг тодорхойлох юм.

  1. Single Event Latch-Up үзэгдлийг судлах.

Электроникийн хагас дамжуулагч төхөөрөмжүүд сансрын орчны өндөр энергит бөөмийн цацрагаас болж ажиллах нас багасаж эвдрэл үүсдэг. Хагас дамжуулагч элемент дотор үүсэх “Single Event latch-up” хэмээх энэ үзэгдлийн давтамжийг хиймэл дагуулын орбитын байрлалаас хамааруулан бүртгэх.

  1. Хиймэл дагуулын газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ажиллуулах.

Монгол, Япон, Тайланд, Тайвань, Гана, Нигери, Бангладеш зэрэг орнуудын газрын станцыг интернетийн сүлжээгээр холбон хиймэл дагуулыг дэлхийн нөгөө хагасаас удирдах боломжтой гарзын станцын сүлжээ бий болгон ажиллуулах.

Хандивлагчдын мэдээлэл

Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөд хандив өргөсөн хүмүүсийн нэр энэхүү түүхэн үйл явдлын мэдээллийн архивт бичигдэнэ. Таны хандивын мэдээлэл шилэн дансны хуулийн дагуу МУИС-ийн цахим хуудсан дээр тавигдах болно. Жич: 100,000 төгрөгөөс дээш хандив өргөсөн хүмүүст талархлын гэрчилгээ гардуулна.

Хандивын мэдээлэл үзэх